ЭЦА: “Андын Илч“ ХХК руу бүлэг этгээдүүд зэвсэгтэй дайрсан гомдол мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг  ШАЛГААГҮЙ ЭЦА: “Андын Илч“ ХХК руу бүлэг этгээдүүд зэвсэгтэй дайрсан гомдол мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг ШАЛГААГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: “Андын Илч“ ХХК руу бүлэг этгээдүүд зэвсэгтэй дайрсан гомдол мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг ШАЛГААГҮЙ

2023 оны 4 сарын 18

    Эрүүгийн цагдаагиийн албанаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Энэ үеэр "Эрүүгийн цагдаагийн албанд 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр иргэн Б-с албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-н иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий Г-315 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээлэл,

       Иргэн Ц-с албан бичгээр гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ны ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх утга бүхий Г-316 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээллүүдийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар дээрх гомдол мэдээлэлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг холбогдуулан мэдүүлэг авсан, дуудсан, шалгасан зүйл байхгүй байна" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646234
0 эможи

keyboard_arrow_up