ШҮҮХ ХУРАЛ: Б.Будхүү хуралд оролцохоор ирж явахдаа осолд орсон хэмээн өмгөөлөгч нь “ХУДАЛ“ хэлжээ ШҮҮХ ХУРАЛ: Б.Будхүү хуралд оролцохоор ирж явахдаа осолд орсон хэмээн өмгөөлөгч нь “ХУДАЛ“ хэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШҮҮХ ХУРАЛ: Б.Будхүү хуралд оролцохоор ирж явахдаа осолд орсон хэмээн өмгөөлөгч нь “ХУДАЛ“ хэлжээ

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

“Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Өчигдрийн хуралдааны үеэр Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү хуралд оролцохоор ирж явахдаа осолд өртсөн талаар түүний өмгөөлөгч мэдээлсэн. Тэрбээр одоо ГССҮТ-д гарандаа боолт хийлгэж байгаа аж. Гарын боолтоо дуусгаад хуралд ирнэ гэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр даргалагч шүүгч Ж.Болдбаатар түүний өмгөөлөгчийг хатуухан зэмлэн "Хурал дарааллын дагуу явах ёстой шүү өмгөөлөгч өө. Үйлчлүүлэгчээ аваар осолд орсон гэж худлаа хэлсэн. Б.Будхүү аваарт ороогүй. Монгол хүн амныхаа билгээр гэдэг шүү" гэв.

Яг одоо шүүх хуралдааны завсарлага дууссаны дараа прокуророос үргэлжлүүлэн яллах дүгнэлтийг танилцуулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646248
1 эможи

keyboard_arrow_up