С.Зориг агсны хэргийг үргэлжлүүлэн шалгах ажлын хэсгийг ЭЦА-ны дарга Т.Сүхболд удирдана С.Зориг агсны хэргийг үргэлжлүүлэн шалгах ажлын хэсгийг ЭЦА-ны дарга Т.Сүхболд удирдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Зориг агсны хэргийг үргэлжлүүлэн шалгах ажлын хэсгийг ЭЦА-ны дарга Т.Сүхболд удирдана

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана. Ажлын хэсэг гарсан.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ." хэмээв.

Ингэхдээ мөрдөн шалгах тус ажлын хэсгийг ЭЦА-ны дарга хурандаа Т.Сүхболд удирдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646284
0 эможи

Иргэн
2023-04-19 13:44
Эрүүдэн шүүх тушаал өгсөн Хурц,Орлогч прокурор Эрдэнэбат 2-ыг яллах уу.
Иргэн
2023-04-19 13:42
Чимгээгийн охиныг мөрддөг баяж байгаад авто ослоор нас барсан.Шалтгааныг тогтоох уу.Хашөөнд нь цогцос хаяж өндөр настай ээж нь хөрвөх дөхсөн Энэ хохирлыг яаж барагдуулах юм бол
keyboard_arrow_up