ШҮҮХ ХУРАЛ: Н.Алтанхуяг Хөгжлийн Банканд 36.4 тэрбумын хохирол учруулахад хамтран оролцсон ШҮҮХ ХУРАЛ: Н.Алтанхуяг Хөгжлийн Банканд 36.4 тэрбумын хохирол учруулахад хамтран оролцсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШҮҮХ ХУРАЛ: Н.Алтанхуяг Хөгжлийн Банканд 36.4 тэрбумын хохирол учруулахад хамтран оролцсон

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүгдэгч нарын хэргийн материалыг танилцуулж байна. 

Тодруулбал, энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн Банкны захирал асан Н.Мөнхбат нарын албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн материалыг прокурор танилцууллаа.

Яллагдагч Б.Шинэбаатар нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат нартай бүлэглэн “Энержи Ресурс” компанийн 2013 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 645 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь маргааш нь хүлээн авч Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлаар хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй, эдийн засгийн тооцоололгүй, Засгийн газрын гишүүдээс санал авалгүйгээр нүүрсний экспортыг дэмжих талаар санал авах зарим арга хэмжээний тухай танилцуулга хийж хэлэлцүүлсэн. Тус хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын гишүүд экспорт гаргасан ч ашиг олохгүй, эрсдэлийг тодорхойлж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь "өнөөдөр шийддэгээрээ шийднэ, явцын дунд ярь" гэж албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар шийдвэрлэж Тавантолгой Гашуунсухайт чиглэлд Говийн зам компанийн барьсан авто зам "Энержи Ресурс" компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчит худалдан авч “Эрдэнэс-Монгол” ХК-д шилжүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн.

Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулж, "Говийн зам", "Энержи ресурс" компанид зөрүү 36.4 тэрбум төгрөгийн буюу эдийн засгийн давуу байдал бий болгосон. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон.

Б.Шинэбаатар нь “Бэрэн групп” компанид зээл олгож, давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн зээлийн гэрээ байгуулж, долоо удаагийн санхүүжилтээр 22.6 сая ам.долларыг олгосон. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646297
0 эможи

keyboard_arrow_up