Б.Хурц: Ц.Нямдорж бол аюултай тоглогч.Хэрэг явдал дуусах болоогүй бүх юмны эхлэл ч байж магадгүй Б.Хурц: Ц.Нямдорж бол аюултай тоглогч.Хэрэг явдал дуусах болоогүй бүх юмны эхлэл ч байж магадгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хурц: Ц.Нямдорж бол аюултай тоглогч.Хэрэг явдал дуусах болоогүй бүх юмны эхлэл ч байж магадгүй

2023 оны 4 сарын 20

Arslan.mn

Өчигдөр /2023.04.20/ НПГ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг асны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсож, хэрэг нь задарч батлан даалтад гараад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргасан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ТЕГ-ын дарга асан Б.Хурц дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр " Ц.Нямдорж өчигдөр гэнэт гарч ирсэн нь улс төрийн хэрэг. Улс төрийн хэрэг гэдэг нь тодорхой болчихлоо. Тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд. Мөн үү. Хэрэг явдал дуусах болоогүй бүх юмны эхлэл ч байж магадгүй.

Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр 2017 оны аравдугаар сард ээлжилж гарч ирээд  “Б.Хурцыг ажлаас нь хусахад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийг зарлана”  гэсэн биз. Та нар санаж байгаа,  бичлэг ч бий. Өнөөдөр хэдэн он билээ, захиалагч нь хаана байгаа юм,  тэд нар яаж мэдээд байгаа юм. Мөн үү?.

Ц.Нямдорж бол аюултай тоглогч. Би хардаж байгаа. Өнөөдөр МАН-ын удирдлагуудыг шантаажилж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох зам руу түлхсэн байх гэж хардаж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646330
1 эможи

Зочин
2023-04-20 21:55
60 гарангуут евген болчих юм, уг яриа нь ч будуулэг ийм л залуу уетэй болж дээ. Суйрэл юмдаа!!!
Зочин
2023-04-20 16:09
dereemchin
Иргэн
2023-04-20 15:09
Ар араасаа өөрсдөө 6араад гараад биенээ илчлээд явчих юм шиг байхчив ээ.Одоо Элбэгээ ярих хэрэгтэй байна
keyboard_arrow_up