Д.Тогтохсүрэн: “Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон“ Д.Тогтохсүрэн: “Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: “Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон“

2023 оны 4 сарын 24

МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээллээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.

Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, 1 хуулийн төсөл хэлэлцлээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны мэдээлэл, цалин хөлсний талаар ЗГ-аас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонслоо.

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлагатай байна гэж иргэд шаардаж буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай байгаа. Тиймээс энэ ялгаварлалыг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, инфляцийн түвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ЗГ-т ажиллаж байна.

Цалин хөлсний асуудалтай хамт тэтгэврийн асуудал яригдана" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646413
0 эможи

ЗОЧИН
2023-04-24 19:50
КҮЭ ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛООД БАЙНАА НАЙМААЧИД ДУР ЗОРГООРОО ААШИЛЖ БАЙХ НЬ ЗӨВ ЮМУУ. ЗАСАГ ТӨР БАЙНА УУ? ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД, СҮПЕР МАРКЕТУУД , ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР , ЭМИЙН САН, ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЧИД БҮГД ЗАСГИЙН ТОЛГОЙД ГАРЧИХСАН ҮНЭЭ НЭМЖ УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ БАЙХАД ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗАР ЮУ Ч ХИЙХГҮЙ БАХАРХАЛТАЙ ХАРААД СУУЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ИРГЭДЭД ГАШУУН БАЙНА ШҮҮҮ
Зочин
2023-04-24 14:39
Хоол хүнсэндээ ч цалин хүрэхгүй болж, өр тавьдаг болж бна даа.Үнийн өсөлтөө барьж чадахгүй болсон бол цалин нэмээчээ.Ард түмэн чинь ядарч бна ш дээ
keyboard_arrow_up