Улс төрийн намын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөөр зөвлөлдөнө
2023 оны 4 сарын 26
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлнэ.
УИХ-ын сонгуулийн тухай хоёр хуулийн төсөл өргөн баригдсаныг УИХ-ын дэмжиж, нэгтгэн боловсруулахаар ажлын хэсэг гаргаад байгаа юм.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн дэмжсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646494
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: