Монгол Улсад суугаа БНХАУ, ОХУ-ын Элчин сайд нар уулзжээ
2023 оны 4 сарын 27
Монгол Улсад суугаа Хятад, Оросын Элчин сайд нар уулзжээ.
Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа.
Талууд Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр ЭСЯ-ны харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцсон болохыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээлсэн байна.
БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй 2020 томилогдсон бол ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд А.Н.Евсиков энэ онд томилогдон ирээд байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646545
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: