Д.Цогтбаатар: УИХ-ын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй
2023 оны 5 сарын 02
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Иргэдийн халдашгүй, чөлөөтэй байдлын тухай заалтууд оруулсан нь сайн байна. Хуулиар иргэд халдашгүй эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний дархан эрх гээд л мянган юм ярих юм. Ер нь УИХ иргэнийхээ л халдашгүй байдлыг ярина уу гэхээс гишүүдийн дархан эрхийг ярих ёсгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй. Яг одоо энэ дархан эрх чинь лай л болж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
646706
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: