Х.Нямбаатар: Төсвийг 76 тойрогт жигд хуваарилж ирснээс болоод нэг ч том төсөл хэрэгжүүлж чадаагүй Х.Нямбаатар: Төсвийг 76 тойрогт жигд хуваарилж ирснээс болоод нэг ч том төсөл хэрэгжүүлж чадаагүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Төсвийг 76 тойрогт жигд хуваарилж ирснээс болоод нэг ч том төсөл хэрэгжүүлж чадаагүй

2023 оны 5 сарын 05

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Үндсэн хууль шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших 33 жилийн хугацаанд эдийн засаг бараг 300 дахин өссөн хэдий ч ядуурлын хувь хэмжээ тав, зургаахан хувиар өөрчлөгдсөн.

Мажоритар тогтолцооны алдаа өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн хэдхэн суурь үзүүлэлтүүдээс харагдана. Монгол Улсын эдийн засаг өссөн хэдий ч 76 тойрогт хөрөнгө оруулалт нэрийн дор улсын төсвийг жигд тэгш хуваарилдгаас болж макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлж чадаагүй. 1985 онд хамгийн сүүлийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч цахилгаан станц барьж байгуулаагүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646821
0 эможи

keyboard_arrow_up