Хархорум хотыг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч ХОТ болгоно Хархорум хотыг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч ХОТ болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хархорум хотыг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч ХОТ болгоно

2023 оны 5 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгон гаргасан.  Энэ хүрээнд Засгийн газраас УИХ-д “Орхоны хөндийд хот байгуулах тухай” төслийг энэ оны нэгдүгээр сард өргөн барьсан билээ. Уг тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр хүлээгдэж буй. 

Учир нь манай улсын нийт газар нутгийн ердөө 0,3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 60 орчим хувь нь төвлөрч байгаа нь хүрээлэн буй орчны доройтол, дэд бүтцийн даац хэтрэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал ихсэхэд нөлөөлж байгаа юм.

Иймд Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар шинэ Хархорум  хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдаж, шинэ хотын онцлог, өв соёлыг орчин цагийн хот төлөвлөлтийн дэвшилтэт шийдэлтэй хослуулан, системтэйгээр зохион байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. 

Шинэ Хархорум хотыг байгуулах ажлын хүрээнд 2023 ондоо багтаан ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох, газрын доорх усны хайгуулын судалгааг хийх, байр зүйн зураглалыг гаргах, инеженер геологийн нарийвчилсан судалгааг хийх, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах гэх мэт олон талын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Мөн шинэ хотыг олон улсын жишигт нийцсэн төлөвлөлттэй хот болгоход томоохон мэргэжлийн улс, орнуудтай хамтран ажиллах аж. 

 

Дашрамд дурдахад Орхон голын сав газарт эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас хот, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол Улсын нийслэл Хархорум байрлаж байсан түүхтэй.

Хархорум нь түүхэндээ дэлхийн соёл иргэншлийн зангилаа, улс төр, эдийн засгийн харилцааны төв байсан онцлогтой.

Түүх судлаач, эрдэмтэд, геополитик судлаачдын үзэж байгаагаар Орхоны хөндийд Монгол Улсын шинэ нийслэл хот сүндэрлэн босох нь тусгаар тогтнол, түүхийн өв, соёл, оршин тогтнох, газар зүйн тэнцвэржилт талаасаа өндөр ач холбогдолтой хэмээн олон жилийн турш судалгаа, шинжилгээгээр баталж байжээ. 

Засгийн газрын шийдвэрээр Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг, шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаа хамтран Хархорум хот байгуулах бэлтгэл ажлуудыг хэрэгжүүлж буй. 

Олон талт судалгааны үр дүнг харгалзан Орхоны хөндийд байршлыг тогтох, хот төлөвлөлтөөр мэргэшсэн гадны томоохон улсуудад нээлттэй тендер зарлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм. 

Arslan.mnТүүхэн ач холбогдлын хувьд Орхон голын сав нутаг, Орхоны хөндийн газар нь нүүдлийн соёл иргэншлийн газар зүйн гол зангилаа нутаг төдийгүй байгаль дэлхийтэй энгийн арга хэлбэрээр зохицон амьдарч байгааг харуулсан нүүдлийн ахуйг өдгөө ч хадгалсаар байдаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний нэн эртний түүхийг гэрчлэх чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрууд болон нүүдэлчдийн анхны төрт улс үүссэн, эртний нүүдэлчдийн төр улсууд үе залгамжлан оршин тогтнож, өрнө, дорнын харилцааны төв болж байсныг гэрчлэх археологи-архитектурын дурсгалуудыг өнөөг хүртэл хадгалж ирсэн газар нутаг юм. Мөн Их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь бурхны шашны бэлгэ тэмдэг болсон Эрдэнэзуу, Төвхөн, Шанхын хүрээ зэрэг олон хот суурин  газруудыг байгуулж байсан түүхтэй. ЮНЕСКО-гоос 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Иймд дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг Шинэ Хархорум хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор “Орхоны хөндийд хот байгуулах тухай”  тогтоолын төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхээр хүлээгдэж буй. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647081
1 эможи

keyboard_arrow_up