О.ЦОГТГЭРЭЛ: Хүн амын тооноос харахад УИХ-ын гишүүдийн тоо 126 байх нь төлөөлөх чадвартай нийцэж байна О.ЦОГТГЭРЭЛ: Хүн амын тооноос харахад УИХ-ын гишүүдийн тоо 126 байх нь төлөөлөх чадвартай нийцэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

О.ЦОГТГЭРЭЛ: Хүн амын тооноос харахад УИХ-ын гишүүдийн тоо 126 байх нь төлөөлөх чадвартай нийцэж байна

2023 оны 5 сарын 17

Arslan.mn

 УИХ-д суудалтай гурван намын төлөөллүүд уулзаж ҮХНӨ-ийн асуудлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

     Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын ҮБХ хуралдсан. Шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Хэрвээ холимог тогтолцоо орж ирвэл гишүүдийн харьцаа 60:40 байя, мажоритар нь давамгай байя гэх саналтай оролцож байгаа. Үүний цаана тодорхой үндэслэлүүд бий. УИХ-ын гишүүний 24 нь Улаанбаатар хотоос сонгогдож байгаа. Пропорциональ гэдэгт Улаанбаатарын иргэдийн санал давамгай болно. Улаанбаатарыг ч бид орон нутагт оруулж тооцдог. Тооны хувьд 60:40 мөртлөө чанарын хувьд 50:50 байна.

       1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүн гэж тогтооход нэг УИХ-ын гишүүнд 27 мянган иргэн ногдож байсан. Энэ харьцаагаар бодсон ч тэр 126 гэдэг тоо нь дүйж очиж, төлөөлөх чадвартай нийцэж байна гэж намын бүлгүүд ойлголцсон. УИХ-ын гишүүдийн тоог өсгөх үндэслэл нь төлөөлөлтэй нь илүү холбоотой. Газар нутаг, хүн ам бүгд төлөөлөлтэй. Харин өсгөхгүй байх шаардлага нь хууль тогтоох байгууллагатай хамаатай гэж харж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647132
0 эможи

Зочин
2023-05-18 08:38
chi meddegiimuu
keyboard_arrow_up