Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?! Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?!

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Дээд шүүхийн шүүгч нарыг “шүүж” дууссан уу

Шүүхийн сахилгын хороо 2023 оны тавдугаар сарын 25-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарт холбогдох сахилгын хэргийг хэлэлцсэн. Тэднийг хуульч Г.Батбаярын өргөдлийн дагуу “шүүсэн” байна.

Учир нь Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд “...С.Баярцогтын хэргийг шийдвэрлэхдээ хүчингүй хууль хэрэглэсэн” гэх агуулга бүхий өргөдлийг АТГ-т гаргасан. Харин АТГ үүнийг Шүүхийн сахилгын хороо руу шилжүүлсэн байдаг.

Тэр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр юм байна. Түүнээс хойш Шүүхийн сахилгын хороо энэ асуудалд сахилгынхэрэг үүсгэж, хагас жил орчим шалгажээ. Ингээд “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112.1.2-т заасны дагуу сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоё” гэсэн шийдвэрийг гаргасан байна.  Хуульд зааснаар Дээд шүүхийн шүүгч нарыг “шүүх” ажиллагаа дуусаагүй байх магадлалтай. Шүүхийн тухай хуульд сахилгын хэргийг шийдвэрлэхдээ “...Шүүхийн сахилгын хороо өргөдөл гомдлыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана.

Сахилгын хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд 30 хоног сунгана” гэсэн заалтууд бий. Энэ хэрэгжсэн эсэх нь бүрхэг байна. Учир нь Г.Батбаярын өргөдөл Шүүхийн сахилгын хороонд 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд очсон. Хурал нь 2023 оны тавдугаар сарын 25-нд болсон.

Үүгээр хугацааны асуудал гарч ирж байгаа юм. Энэ хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл Шүүхийн сахилгын хорооны албан ёсны мэдээллийн сайтад одоогоор ороогүй байна. Тэр мэдээлэл тавигдвал хэрхсэн нь тодорхой болно. Үүнээс гадна Шүүхийн тухай хуулиар дээрх хуралдааны дараа хянан үзэх хуралдаан, тэгээд Дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан зарлагдах боломжтой. Гэхдээ шат бүрт гарах тогтоолд эсэргүүцэл, гомдол гаргах субьект нь Сахилгын хорооны тухайн асуудлыг илтгэгч шүүгч, эсвэл сахилгын зөрчилд холбогдсон шүүгч байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч нь заргалдах боломж байгаа эсэх нь тодорхой бус байгаа юм. Сахилгын хорооны гишүүн, эсвэл холбогдсон шүүгч нар энэхүү “..Хэрэгсэхгүй болгох” тогтоолд гомдол маргаан гаргахгүй нь тодорхой юм. Тэгэхээр Шүүхийн тухай хуулийн 112.9-д зааснаар дээрх тогтоол эцсийн шийдвэр болж үлдэх бололтой. Ингээд Сахилгын хорооны тогтоол эцсийн цэг болж буй бол”...Дээд шүүх С.Баярцогтын хэргийг хуулийн дагуу, зөв шийдвэрлэсэн” гэсэнтэй ижил утгатай юм. Тиймээс Дээд шүүхийн шүүгч нар “тусгай санал”-аар хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилнэ гэсэн үг.

С.Батдөлийн хэргийг Баянголын шүүх хүлээж авчээ

УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг “Нүүрсний хэрэг №1” гэцгээх болсон. Учир нь нүүрсний хулгайтай холбоотойгоор шүүхийн босго давсан анхны хэрэг нь энэ болж буй аж. Уг хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүхэд шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хүлээж авчээ.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, АТГ-аас мөрдөн шалгаад С.Батдөлд Эрүүгийн хуулийн 18.6 /Мөнгө угаах/, 22.4 /Хахууль авах/, 22.5 /Хахууль өгөх/, 22.10 /Үндэслэлгүй хөрөнгөжих/-т заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татжээ. Түүнтэй хамт нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж шалгажээ.

С.Батдөлийг баривчлах үед гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураасан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл үүний 5.0 тэрбум төгрөгийг хахуульд авсан болж таараад байгаа юм байна. Харин 2.3 тэрбум төгрөгийг тайлбарлаж чадаагүй бололтой. Мөн мөрдөн шалгах явцад илэрсэн 3.0 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон байна. С.Батдөлийн тухайд Дархан-Уул аймагт төрсөн. Тэрбээр 2010-2012 онд “Дархан” өртөө, 2012-2014 онд “Сүхбаатар” өртөө, 2014-2015 онд “Толгойт” өртөө, 2015-2018 онд УБТЗ-ын даргын Ажлын алба, 2019-2021 онд “Улаанбаатар” өртөөнд ажиллаж байгаа 2022 оны нэгдүгээр сард УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар томилогджээ. 

Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

Боловсролын сайдаар ажиллаж байсан АН-ын дарга Лу.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдсон. Олон нийтийн сүлжээгээр нэлээд жинтэй балбууллаа. Ядаж байхад яр гэдэг шиг намынх нь зарим фракцын зүгээс хотуу үг шидээд уналаа. Тодруулбал, Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдоход, дараа нь даргын суудлаа баталгаажуулахад бодитой дэмжлэг үзүүлж ирсэн Х.Баттулгын фракц нүүр буруулж буйгаа бараг л “албан ёсоор” мэдэгдчихлээ. Х.Баттулгын фракцын гол хүмүүсийн нэг З.Энхболд өнгөрсөн пүрэв гаригт цахим сүлжээнд “...Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр, Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болжээ.

180 мянган гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй” гэсэн “мэдэгдэл” хийв. Энэ нь “...АН-ын дарга Лу.Гантөмөр Солонгост Ц.Элбэгдоржтой уулзаж байгаатай холбоотой” гэх мэдээлэл тарав.

Үнэхээр ч маргааш нь “...Солонгост уулзсан” гэгдсэн хоёр эрхэм цахим хуудастаа “...Сөүлд байна” гэсэн мэдээллүүдийг оруулсан байв. Лу.Гантөмөр “...АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүдийн Солонгос дахь айлчлалын онцлог нь УИХ-д хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Солонгосын СЕХ-ны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна. Энэхүү уулзалтын хүрээнд Солонгосын сонгуулийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагддаг, санал тоолох процесс хэрхэн явагддаг, шударга сонгуулийг хэрхэн хийдэг талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос судалж буй юм” гэсэн. Мөн Ц.Элбэгдорж “...Сөүлд өдөр завгүй өнгөрлөө.

Европын Холбоо, Испани, Швейцарийн Элчинтэй уулзав. Элэгсэг дотно, ажилч хэрэгч хүмүүс юм. Мөн олон нийт болон парламентын гишүүдтэй ярилцлаа. Хоёр Солонгосын аль нь түрүүлж цаазын ялыг халах юм бол? ...Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд нар нь багтайгаа уулзацгаав. Энэ оронтой ийм сайхан харилцаатай байгаа нь бидний аз юм даа” гэжээ.

Эндээс АН-ын жирийн гишүүд “...Лу.Гантөмөрийн ирээдүй бүрхэг боллоо” гэж таасан. Харин зарим нь “...Х.Баттулга л Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой нийлчихлээ гээд “хардаж” байгаа юм” хэмээн тайлбарлаж байна.

Сангуудыг сайд нараас салгана

Сангуудын зарцуулалт ээлж дараалан ил болж байна. “Шилэн” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал холбогдох мэдээллүүдийг нийтэд зарлаж буй юм. Зарцуулалт нь зарлагдсан сангуудаас хууль журмын хүрээнд, зорилтот үүргээ гүйцэтгэсэн ганц ч сан алга. Харин ч мэдээлэл нь ил болсон сан нэмэгдэх тусам олон нийтийн бухимдал ихсэж байна.

Дахиад хэд хэдэн сангийн мэдээлэл ил болно. Өөрөөр хэлбэл, “шинэ” сангуудын мэдээлэл задрах ээлжээ хүлээж буй аж. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар сангуудын асуудлыг ярьсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. Ингэхдээ мэдээлэл нь ил болсон сангуудын зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах чиглэлийг АТГ-т өгсөн байна. Бас Улсын ерөнхий прокурорт сангуудын хохирлыг нэхэмжлэх хүсэлтийг илгээхээр болжээ.

Энэ талаар тэрбээр “...Бухимдал их байгааг ойлгож байна. Гэвч үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд энэ хэвээрээ л байна. Тиймээс тусгай сангууд, ер нь бусад хаалттай мэдээллүүдийг шилэн болгоно” гэсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.

Түүнчлэн дээрх хуралдааны үеэр сангуудыг сайд нараас салгаж, нэг “толгой”-той болгож өөрчлөх талаар ярьсан байна. Өөрөөр хэлбэл, сайд нар гарын үсэг зураад зарцуулдаг байсан бол дор хаяж Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм уу, хамтын шийдвэр гардаг тогтолцоо руу орох юм байна.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647543
3 эможи

zochin
2023-05-29 18:01
7.5 han terbum uu.Terbumaar avsan olon bair sav n yah uom.Hudlaa 2 zuilchleed.hergiig bultuulaad.yl edelj bsan hun yahaaraa UBTZd chuhal mestend tavigdav.Herlen.Javhlan nar holboogui uo.Hetlen TZd amin heregtei hunuu.TZiin ajil ulandaa ochood bhd Bymbatsogt us balgasan uom shig tag.Hytadruu olon ulsiin.Huh hotiin.Ereenii olon galt tereg yvah estoi.Naadamiin amraltaar hil gaali amraad.humuus urd hursh ruu zorchij chadahgui bdld orj bn.Uragshaa yvdag zorchigchiin galt teregee yvuulal daa.Meregjiliin bus medlegui.chadvargui uheemts dargaa zailuul.
Зочин
2023-05-29 10:55
Монголчууд хэтэрхий богино ой санамжтай дээр ньь нэг хэргийг мартуулахаар өөр нэг хэргээр хүмүүсийн анхаарлыг саринуулдаг технологийн ачаар хуучин хэргүүд замхарч байдаг боллоо
keyboard_arrow_up