Улсын дээд шүүхийн квотоор ҮХЦ-д нэр дэвших нэг хүний материалыг хүлээн авна Улсын дээд шүүхийн квотоор ҮХЦ-д нэр дэвших нэг хүний материалыг хүлээн авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улсын дээд шүүхийн квотоор ҮХЦ-д нэр дэвших нэг хүний материалыг хүлээн авна

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648202
1 эможи

keyboard_arrow_up