Хөгжлийн банкны хэрэг: Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг  5-12 жил ХОРИХ зүйл ангиар ЯЛЛАЖЭЭ Хөгжлийн банкны хэрэг: Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг 5-12 жил ХОРИХ зүйл ангиар ЯЛЛАЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны хэрэг: Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг 5-12 жил ХОРИХ зүйл ангиар ЯЛЛАЖЭЭ

2023 оны 6 сарын 22

Arslan.mn

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 дахь өдрөө үргэлжлээд түр завсарлалаа. Шүүгдэгч нар үгээ хэлж дууссанаар дүгнэлт рүү шилжиж буй аж. 

Дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн эл шүүх хуралдаан хоёр сар дөрвөн хоногийн дараа дуусаж байгаа юм. Шүүгч 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлт шийдвэрийг ирэх даваа гарагт буюу 26 -ны 14 цагт танилцуулах юм.

Харин яллагдагчаар татагдсан дээрх хүмүүс дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан билээ. 

Тэгвэл  ИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар яллагдагчаар татагджээ.

Тодруулбал, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалттай.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, шүүгдэгч Н.Алтанхуяг үг хэлэхдээ, “Үгээ хэл эсвэл шоронд ор“ гэсэн. Би шоронд орохыг сонгосон" гэсэн юм. Тэрээр " Хөгжлийн банкны хэрэг гэж байгаа боловч энэ бол эдийн засгийн харилцаа. Хэн ч хүчээр зээл олгоогүй. Харилцан тохиролцоод л өгөлцөж авалцсан асуудал. Гэтэл 80 хүнийг бөөгнүүлээд шүүх рүү оруулаад ирлээ. Энэ бол буруу шүү. Хүний хувь заяагаар тоглож байгаа хэрэг. Хөгжлийн банкийг идэж уусан хулгайч нарын шүүх хурал болж байна гэсэн ойлголт орон даяар явж байна. Үүний  далбаан дор хэнийг ч хамаагүй хэлмэгдүүлж боох нөхцөл байдал үүссэнийг шүүгч нар анхааралдаа авна биз.

… Хулгайч нар нь шүүхийн танхимд зогсдоггүй, яагаад гэм буруутай, буруугүй өчнөөн хүмүүсийг зогсоогоод яллаж байдаг юм бэ. Би үхтэлээ алалцана эд нартай чинь. Миний Монголын ард түмэн сайхан амьдрах учиртай.

Би хоёр сарын хугацаанд УИХ-ын үйл ажиллагаанд оролцсонгүй. Шүүхийн асуудалтай байгаа учраас эндээ суух нь зөв гэж үзсэн. Гэхдээ УИХ-д ирүүлсэн материалуудтай танилцлаа. Хөгжлийн банкны 2022 оны тайланг УИХ-д ирүүлсэн байна. Энэ тайланд "Хөгжлийн банкны удирдлагууд болон зээлдэгч нартай холбоотой ярилцлага, нийтлэл, мэдээнд мониторинг хийсэн ба давхардсан тоогоор нийт 27287 материал нийтлэгдсэн байна. Үүнээс цахим хуудсанд 6666, фэйсбүүкт 10117, твитерт 9824, өдөр тутмын сонины 380 орчим дугаарт мониториг хийж мэдээ мэдээллийг баримтжуулав" гэсэн байна. хөгжлийн банк зээлийнхээ араас явах ёстой. Гэтэл пи ар хийдэг байгууллага болчихсон юм уу. Зээлдэгч нараа шүүдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлдөг байгууллага болчихсон юм уу. Ингэж болохгүй. Хэрээс хэтэрлээ. Хөгжлийн банкны гэх энэ хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Энэ бол улс төрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаах зүйл рүү хазайж хэлбийсэн байна. 27 мянган метариал нийтлэгдэж байхад гэм буруугүй үлдэх хүн байхгүй л дээ.

 Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх гэж үзсэн. Гэвч тэр асуудал нь нурсан. Тиймээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дэмжсэн гэдэг асуудлаар буруутгаж эхэлсэн. Одоо намайг энэ асуудлаар яллаж байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Засгийн газрынхаа шийдвэрээр шүүгддэг байдал надаар дуусах болтугай." гэв.

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Ё.Баатбарилэг үг хэлэхдээ, " Хөгжлийн банкны Б.Чойжилжалбуу захирлыг Архангайнхан томилуулсан гэдэг юм ярьсан. Хэний мэдүүлгэд байв. Манай Архангайнх нь мөн. Гэхдээ би томилуулаагүй, ажил хэргийн холбоо ч байхгүй. Төгсөлт ч биш мэнд устай л явдаг. Миний төрсөн болон хадмууд дотор төрийн албанд ажилладаг нэг ч хүн байхгүй. Би томилгоонд оролцдоггүй. Манай намынхан, бүлгийнхэн бүгд мэднэ. Хөгжлийн банкинд захирал байтугай, цэвэрлэгч ч томилуулаагүй.

“Энэ зээлийн дараа Ё.Баатарбилэг сайдын жолооч улаан өнгийн 570-тай боллоо” гэдэг зүйл ярьдаг.  2016 оны сонгуулиар тэр машиныг унаад л явж байсан л даа. Гишүүн болохоос ч өмнө унаж л байсан.  Баттулга гэдэг залуугийн мэдүүлэг байна лээ. Дам юмнууд баахан ярьсан. “Хөгжлийн банкны захирал Б.Батбаярыг таньдаг, зээл бүтээнэ гэж ярьсан.  Хамт байсан, зочид  буудалд архи ууж байсан” гэх зэргээр очиж байгаагүй буудлын тухай ч ярьсан байна лээ.  Баттулга гэдэг залуу, өчигдөр бас юу ярьчихав аа, “2016 оны сонгуульд Ц.Баатарбилэг гишүүнд 100 сая төгрөг өгнө гэж ярьсан” гээд хэлчих шиг болох юм. Гүтгээд байсан 100 мянган ам.доллар нь хувирсаар  100 сая төгрөг болж байгаа юм уу хаашаа юм. Миний 2016 оны УИХ- ын сонгуулийн хандив, хандивын жагсаалт бүх зүйл Сонгуулийн ерөнхий хороонд байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648366
2 эможи

Зочин
2023-06-23 17:24
Энэ 2 цайрсан шийдсэн худалч хулгайчууд өчүүхэн хүмүүс , шившигт авлигачдад тэг дундуур нь 7.5 жил өгдөө! Ихдэхгүй, багадахгүй, тэгээд алалцана энээ тэрээ гээд байгаа салан амт даварчихсан багшинцарийг дахиж төрд бүү ойртуул !
Баатар
2023-06-22 13:00
hurungiin huraah heregtee urshuul bguii 15 jil ugchuuch
keyboard_arrow_up