МОНГОЛЫН ТӨР 30 жил архитекторуудаа “СОНСООГҮЙ“ МОНГОЛЫН ТӨР 30 жил архитекторуудаа “СОНСООГҮЙ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛЫН ТӨР 30 жил архитекторуудаа “СОНСООГҮЙ“

2023 оны 6 сарын 23

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 16 дахь “Өглөөний уулзалт”-аараа Монголын архитекторууд болон хот төлөвлөгч нарын төлөөлөлтэй уулзаж, нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого алдагдсан шалтгаан,  тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 48 хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь,  их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй. Өөрөөр хэлбэл, нийт газар нутгийн 0.3 хувьд нь хүн амын хэт төвлөрөл үүссэн гэсэн үг. Энэ нь өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотын газар олголт хэт замбараагүй, хууль, эрх зүйн орчин алдаатай, хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж ирсэнтэй холбоотой  гэдгийг архитекторууд санал нэгтэй хэлж байв.    

Хот төлөвлөлт гажуудсан шалтгаан нь 1990-ээд оноос энэ салбарын бодлого алдагдаж, архитектор, хот байгуулалтын ажлыг зөвхөн газар хуваарилдаг ажил гэж ойлгосон. Хөрс суурь нь бүрдээгүй байхад Газрын тухай хуулийг хуудуутай баталж, нийслэлд газар олголтыг хэт замбараагүй олгосноос ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй гол алдаа эхэлсэн.

Мөн хот байгуулалт, барилгажилтын ажлыг зохицуулдаг “Архитекторын тухай хууль” байхгүй тул ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан барилгажилтын ажил явагдахгүй, зарим тохиолдолд араас нь төлөвлөлт хийх тохиолдол түгээмэл байжээ. Тиймээс УИХ-д өргөн баригдсан Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татсаныг архитекторууд зөв хэмээн дүгнэж буй аж.

Газрын тухай болон Хот байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өмнө архитектур, хот төлөвлөлтийн салбарын эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буй бөгөөд Ерөнхий сайд, БХБ-ын сайд нарт архитекторууд талархал илэрхийлээд энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар өөрсдийн саналыг хэлсэн юм. 

 “Ньюурбанизм” ХХК захирал, архитектор З.Туяа:

Социалист төвлөрсөн төлөвлөгөөнөөс шилжилтийн үе рүү шилжихдээ л өнөөдрийн бүх алдаа, завхрал эхэлсэн. Хот, хөдөөгийн ялгаа заагийг бид бүрэн ойлгох цаг болсон. Улаанбаатар хотын тухайд төлөвлөлтийг түрүүлж биш, араас нь хийж хоцорч алхаад байгаа. Хууль байгаад ч зохицуулж чадахгүй гажуудаж байна. Есөн давхар барилга барих газарт 24 давхар бариад явж байна.

Архитектор Ц.Баярхүү:

Монголын төр 30 жил архитекторуудаа сонсоогүй. Энэ удаа би талархаж байна. Ер нь бол 1990 оноос хойш дарга нар, цүнх баригч нар л бүх төлөвлөлтийг хийсэн. Үр дүнг нь өнөөдөр бид харж байна. Үүнийг заавал засах шаардлагатай. Хугацаа их орно. Засахгүй бол асуудал улам л хүндэрнэ. 

“Хот төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн, архитектор Б.Энхбаяр:

Гэр хорооллын иргэдийн оролцоонд тулгуурлаж, шинэ суурьшлын бүс төлөвлөх төслийг боловсруулсан хүний хувьд хэлэхэд монголчууд бид аливаа асуудалд оролцож, нэгдмэл байж чаддаггүй. Угтаа бол оршин сууж буй иргэд бүгдээрээ энэ хотыг төлөвлөгч байх ёстой. Өнгөрсөн хугацаанаас дүгнэхэд улстөрчид, мэргэжлийн бусчууд нийлээд суурьшлын бүсийн нэг төлөвлөлт хийчихдэг. Тэр нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Шалтгаан нь иргэдийн оролцоогүйгээр хийсэнтэй холбоотой.

Дурсгалт газрын сэргээн засварлалтын архитектор З.Оюунбилэг:

Түүхэн дурсгалт газруудыг мэргэжлийн түвшинд засварлах хэмжээний чадвартай компани өнөөдөр Монгол Улсад алга байна. Барилгын хөгжлийн төвд цаасан дээр бүртгэлтэй, зөвшөөрөл авсан компани бол 20, 30 байдаг. Харамсалтай нь мэргэжлийн биш. Зөвхөн тендерт оролцох гэсэн л компаниуд байдаг. Тиймээс дурсгалт газрыг сэргээн засах ажлын гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулдаг байдлыг болиулах хэрэгтэй. Төр, засгаас үүнд бодлогоор анхаарч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин, байгууллагыг бэлдэхэд онцгой анхаармаар байна.

Нийслэлийн газар олголт, түүнийг тойрсон авлига, албан тушаалын тодорхой баримттай асуудалд анхаарал хандуулж, томоохон хэргүүдийг олон нийтэд зарлах шаардлагатай. Ер нь Улаанбаатар хотын газар олголт, хот төлөвлөлтийн бүх мэдээллийг цаашдаа ил тод байлгаж, хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, өнгөрсөн хугацаанд үүссэн алдаа завхралыг заавал засах шаардлагатай. Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод бий болсон хотоо зөв төлөвлөөгүй алдаа, утаа, түгжрэл, газрын наймаа, авлига зэргийг засахгүйгээр цаашаа явбал байдал улам хүндэрнэ гэдгийг уулзалтын үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

зураг

зураг


 
Эх сурвалж: ЗГХМОНХА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648404
1 эможи

Зочин
2023-06-24 21:01
Энэ улсад төр гэж байдаг юмуу. Шат шатандаа даам гарсан хулгайч луйварчид л
DR LUCIEN
2023-06-24 14:21
Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна Энэтхэг тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. чиний бөөр ч бас чинээлэг бай
keyboard_arrow_up