Хөгжлийн банкны “ҮЛГЭР“ төгсөв Хөгжлийн банкны “ҮЛГЭР“ төгсөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны “ҮЛГЭР“ төгсөв

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Хөгжлийн банкны гэх хэргийг дэнсэлсэн шүүгчид өчигдөр шийдвэрээ танилцуулсан. Энэ хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцээд 48 хүнийг гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай гэж үзсэн юм. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийг нь гэм буруутай гэж үзсэн.

Улмаар гэм буруутайд тооцогдсон 32 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид ял оноох эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу ирэх даваа гариг буюу долоодугаар сарын 3-нд хийхээр боллоо.

Ийнхүү долдугаар сарын 3-ны өдрөөс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч, хуулийн этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэх аж

Шүүх энэ хугацаанд гэм буруутайд тооцогдсон хүмүүс хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг онцолсон юм.  

Тодотгоход, Хөгжлийн банкны чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийн талаарх мэдээлэл өмнө нь яригддаг байсан ч 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн нийгмийн анхаарлыг урьд урьдынхаас илүүтэй татах болсон.

Түүнчлэн зээл төлүүлэх кампанит ажиллагаа  өрнөсөнтэй зэрэгцэн нийгмийн сүлжээнд “гэм буруутнууд”-ын жагсаалт хөвөрч, хууль хяналтын байгууллага тэдгээр хүмүүсийг шалгаж буйгаа мэдэгдэж байсан билээ. Парламентаас Хөгжлийн банкны асуудлаар Түр хороо байгуулж, олон шатны сонсголуудыг олон нийтэд ил тод явуулсан.

Улмаар Монголын шүүх анх удаа ийм урт хугацаанд үргэлжилсэн, том хэмжээний  шүүх хуралдааныг, бүх процессыг нь олон нийтэд нээлттэйгээр явуулж, шийдвэрээ гаргаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648474
1 эможи

Зочин
2023-06-27 15:43
Одоо баяр наадмын үеэр нүүрсний хулгайч нар бүгд цагаадана, АН, МАН намын лидерүүд холбогдсон эх орноо идсэн уусан цөлмөсөн хэрэгт монголын хууль шүүхийн байгууллага хариуцлага тооцно гэвэл нар баруунаас навтас нөмрөөд гарч ирэх байлгүй
keyboard_arrow_up