С.Одонтуяа: Малчдын НДШ-ийг төр төлбөл халамжийн орон руу буцаад орно С.Одонтуяа: Малчдын НДШ-ийг төр төлбөл халамжийн орон руу буцаад орно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Одонтуяа: Малчдын НДШ-ийг төр төлбөл халамжийн орон руу буцаад орно

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлөх талаар МАН бүлгийн хурал дээрээ гишүүдтэйгээ ярьж нэгдсэн шийдэлд хүрсэн үү. Улс орны эдийн засаг нийгмийн асуудлыг ингэж сүйрүүлж болохгүй. Хамгийн гол нь шударга хөдөлмөр эрхэлж, татвараа төлөх гээд чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийн ажиллах урам зориг руу ус цацаж байна. Ингэхээр чинь хүмүүс ажлаа хаяад гадагшаа явна. 

Малчин хүний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр төлнө гэж байна. Ямар хүнийг малчин гэж хэлэх вэ?. Төр төлнө гэхээр бүгд малчин гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс төлүүлэх юм биш үү. 

Сонгуулиар малчид дээрээ очиж сурталчилгаа хийх гэж байгаа юм уу. Мах иддэггүй юу гээд С.Чинзориг сайд гуйвуулаад байх шаардлага байхгүй." гэж ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648487
1 эможи

Зочин
2023-06-29 08:55
Яг үнэн хэллээ. Малчид чинь баян шүү дээ. Хотод хэн байр авч байна. Малчид. Хэний хүүхэд дээд сургуульд сурч байна вэ? Бас л малчдын хүүхдүүд шүү дээ
Иргэн
2023-06-27 14:25
Яг зөв. Нэртэйгээр нь ХХЭ нарынхыг ч төлнө гэчихээч. Малчид баян шүү дээ
keyboard_arrow_up