Х.Булгантуяа: Тэтгэвэр тогтоосон цалингийн мэдээлэл нь буруу байна гэж үзвэл ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ Х.Булгантуяа: Тэтгэвэр тогтоосон цалингийн мэдээлэл нь буруу байна гэж үзвэл ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Булгантуяа: Тэтгэвэр тогтоосон цалингийн мэдээлэл нь буруу байна гэж үзвэл ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ

2023 оны 7 сарын 03

​Тэтгэврийг харилцан адилгүй хэмжээгээр нэмэгдсэнд иргэд гонсгор байна. Тэтгэврийн нэмэгдлийн талаар сайд Х.Булгантуяа сэтгүүлчийн асуултад хариулав.
 

Тэрбээр, Тэтгэвэр бол халамж биш. Тэтгэвэр бол ямар хэмжээний цалин авч, НДШ-ийг хэр хэмжээгээр төлж байснаас хамаарч ахмад настай болохдоо хэрэглэхээр өөртөө зориулж төрдөө хадгалуулсан мөнгө. 25-30 жил НДШ төлөөд эрэгтэй хүн дунджаар 16, эмэгтэй хүн дунджаар 21 жил тэтгэвэр авдаг.

Тиймээс сая 1-рт тэтгэврийн итгэлцүүрээр, 2-рт мөн 10 хувиар нэмсэн. Тэтгэврийн зөрүүг арилгана гэхээр 1 сая болон 500 мянган төгрөг авч байсан хүмүүсийн тэтгэврийн дундажлана гэж буруу ойлгодог. Олон жил өндөр цалин авч, илүү их НДШ төлсөн гэх хоёр үзүүлэлт байдаг. Бид төлсөн цалингийнхаа 24 хувийг НДШ-д төлж байгаа. Тэгэхээр 1 сая, 5 сая төгрөгийн цалин авч байгаа хүмүүсийн төлөх шимтгэлийн хэмжээ ялгаатай. Эргээд тэтгэвэрт гарахдаа ялгаатай тэтгэвэр авна гэсэн үг.

Энэ удаагийн нэмэгдлээр сүүлийн 10-аад жил арилгаагүй байсан тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авлаа. Энэ нь тухайн үед авч байсан цалинг итгэлцүүрээр үржүүлээд, 20 жил ажилласан бол 45 хувийн тэтгэвэр олгодог. Үүн дээр ажилласан жилээс гадна тухайн үед авч байсан цалингийн хэмжээ чухал байдаг.

Цалингийн мэдээлэл нь буруу, дутуу байна гэж үзвэл иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст цалингийн хэмжээгээ шалгуулах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
648647
4 эможи

Zochin
2023-07-03 19:12
Ene neg teneg hvvhen ireh jil chamaig hench songohgui heden hugshchvvlee ihenhiig ni 50k nemj gomdoson bn lee
Zochin
2023-07-03 19:12
Ene neg teneg hvvhen ireh jil chamaig hench songohgui heden hugshchvvlee ihenhiig ni 50k nemj gomdoson bn lee
DR LUCIEN
2023-07-03 19:00
Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна Энэтхэг тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. чиний бөөр ч бас чинээлэг бай
Зочин
2023-07-03 18:33
Хадгалуулсан мөнгөө дуртай цагтаа хүссэн хэмжээгээрээ авъяа. Үхэхээсээ өмнө дураараа зарцуулъя. Авч чадахгүй үхвэл хадгалуулсан мөнгө маань яах болж байнаа сайдаа.
Зочин
2023-07-03 16:57
iim dampuu um hiihdeee yadgiin be tuuhii avgai
keyboard_arrow_up