БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалангийн орлого нэг жилийн дотор 9.3 тэрбум төгрөгөөр буурчээ БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалангийн орлого нэг жилийн дотор 9.3 тэрбум төгрөгөөр буурчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалангийн орлого нэг жилийн дотор 9.3 тэрбум төгрөгөөр буурчээ

2023 оны 7 сарын 04

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Улсын Их Хурал (УИХ)-ын 13 гишүүний хөрөнгө нэг тэрбумаас дээш дүнгээр нэмэгджээ. 

Харин таван гишүүний хөрөнгө нэг тэрбумаас дээш дүнгээр буурсан байна. Нийт УИХ-ын гишүүдийн хөрөнгийн өсөлтийг нийлүүлэн тооцвол ойролцоогоор 40 тэрбум төгрөг болж байгаа юм. 

Хөрөнгө нь хамгийн их өссөн УИХ-ын гишүүн нь Ц.Мөнх-Оргил. Түүний хөрөнгө орлогыг 2021 оны мэдүүлэгтэй нь харьцуулбал 8.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хөрөнгө 7 тэрбум, Д.Бат-Эрдэнийнх 5 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. 

Тэгвэл хамгийн их дүнгээр хөрөнгө нь буурсан гишүүд нь Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл нар байна. Тухайлбал УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэг жилийн дотор 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгөө "алдсан" байна.

Нэр Нийт
Ц.Мөнх-Оргил +8,282,644.06
Ц.Цэрэнпунцаг +7,021,388.34
Д.Бат-Эрдэнэ +5,098,840.15
Б.Дэлгэрсайхан +3,526,048.32
Г.Тэмүүлэн +2,023,761.75
Э.Батшугар +1,797,337.76
Х.Ганхуяг +1,689,381.71
Б.Чойжилсүрэн +1,599,135.71
Э.Бат-Амгалан +1,285,144.43
Д.Цогтбаатар +1,203,190.63
Ж.Эрдэнэбат +1,180,666.65
Б.Жавхлан +1,138,049.61
Г.Дамдинням +1,118,231.53

 

БУУРСАН

 Нэр  Нийт
Л.Энх-Амгалан -9,253,360.47
Ж.Ганбаатар -3,770,358.49
О.Цогтгэрэл -2,306,267.02
Ш.Адьшаа -1,255,329.26
Г.Амартүвшин -1,187,670.56
Х.Болорчулуун -771,982.46
Ч.Ундрам -624,384.78
Л.Мөнхбаатар -491,416.21
А.Адъяасүрэн -488,640.04
Б.Энх-Амгалан -449,808.26
Ц.Сэргэлэн -369,476.07
Т.Энхтүвшин -366,083.08
Ц.Идэрбат -320,596.24

 

Сүүлийн таван жилд хөрөнгө нь хамгийн их өссөн хүн нь мөн л УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байна. Түүний хөрөнгө 2018 онд 6.9 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 18.9 тэрбум төгрөг болж, бараг гурав дахин нэмэгдэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648691
0 эможи

keyboard_arrow_up