“Сахал“ Д.Эрдэнэбилэг “гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан“ гэх ХЭРЭГТ шалгагдаж байна “Сахал“ Д.Эрдэнэбилэг “гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан“ гэх ХЭРЭГТ шалгагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Сахал“ Д.Эрдэнэбилэг “гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан“ гэх ХЭРЭГТ шалгагдаж байна

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Сахал“ Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шалгаж дуусгаад прокурорт шилжүүлсэн.

Тухайлбал, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх хэргийг  АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Ташрамд дурдахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан, “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэг  энэ  оны хоёрдугаар сарын 9-нд Сингапур руу эмчилгээ хийлгэнэ гэж яваад ирээгүй байгаа бөгөөд  энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
650491
2 эможи

Үнэн
2023-09-05 12:39
Миеэ энхболд бадамшунал, түнжингийн гантулга, алтай констр -н бат -эрдэнэ хууль мөрдөнгийн амьсгаанууд гээд яваад өгнө.
keyboard_arrow_up