“Хүн дайрч алах“ гэж завдсан хэрэгт холбогдсон “Гацуурт“-ын Л.Чинбат “Хатгаасаар видео дэлгэгдсэн“ хэмээн ярьж сууна
Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан.
Тэгвэл уг хэргийн талаар эх сурвалжийн мэдээлснээр хэргийн оролцогч нараас хүсэлт гаргасан тул Л.Чинбат нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл хэрэг нь удаа дараа мөрдөн байцаалтад буцаагдаад буй "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатын "Түйвээж байна аа тийм ээ, хатгаасаар нь сошиалд тавьж" хэмээн бусадтай яриа өрнүүлж, инээлдэж суугаа бичлэг цацагдаж, ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛЖ буй.
Нэг үгээр бол "хүн дайрч алах" гэж байсныгаа бүр тоглоом шоглоом, болгоод ярьж байна. Монгол хүний амь эд нарын хувьд нүүрэндээ үстэй адгууснаас дор болсон гэдгийг харах юм даа.
Малийтал доог тохуу хийгээд түйвээж байнаа тээ гэчихсэн сууж бдаг, хүн дайрч алах гэсэн биш гүтгүүлсэн болоод явчихсан уу одоо pic.twitter.com/qvQsEzM6KS— Санги (@Sangi_Ah) September 4, 2023