Х.Нямбаатар: X, XI сард НҮҮРСНИЙ СОНСГОЛ явуулахаар төлөвлөж байна Х.Нямбаатар: X, XI сард НҮҮРСНИЙ СОНСГОЛ явуулахаар төлөвлөж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: X, XI сард НҮҮРСНИЙ СОНСГОЛ явуулахаар төлөвлөж байна

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн /2023.09.06/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт"-ийг гаргалаа. 2021 онд "Монгол Улсын шүүхийн тухай хууль" батлагдсан.

Бидний дараагийн зорилт бол "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болъё" гэдэг зорилтыг Шүүхийн тухай хуульд бичсэн. Энэ хүрээнд "Шүүхийн бодлогын баримт бичгийн төсөл" бэлэн боллоо. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа.

Нүүрсний асуудлаар өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээч томилохоор ярилцсан. Маргааш түр хорооны ажлын албаныхантайгаа ярилцана. Ирц ямар байх вэ гэдэгт анхаарна. Маргааш ирц бүрдвэл бид түр хорооныхоо гишүүдийг бүрдүүлнэ. Ирц бүрдэхгүй бол шинжээч нараа томилно. Арав юм уу арваннэгдүгээр сард нүүрсний сонсгол явуулахаар төлөвлөж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650555
0 эможи

keyboard_arrow_up