Б.Ганхуяг : Намайг гаргах юм бол маш “олон хүний зүрх зогсох“ гээд байна Б.Ганхуяг : Намайг гаргах юм бол маш “олон хүний зүрх зогсох“ гээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуяг : Намайг гаргах юм бол маш “олон хүний зүрх зогсох“ гээд байна

2023 оны 9 сарын 12

Arslan.mn

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 9:00 цагт эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу 13:30 цаг хүртэл хойшлогдсон.

Тэгвэл яг одоо  шүүх хуралдаан үргэлжилж байна.

Шүүгчээр Б.Халиун, улсын яллагчаар Ц.Шагдар, Д.Даваадорж нар оролцож байгаа бол шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Л.Очбаяр, Ц.Бямбадорж, Ж.Болдбаатар, Б.Даваажанцан, П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, н.Батжаргал, Б.Дашдорж, О.Баярбаясгалан, Б.Отгонжаргал, О.Сайнгэрэл, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Д.Нямдорж, Б.Мөнхбат, Г.Ганцэцэг, Г.Наранбаатар, Б.Батжаргал, Ч.Баяртуул, Ц.Нямдорж, С.Саруултөгөлдөр, С.Дэлгэрмаа, Н.Цэцэгмаа нар ажиллаж байна.

Шүүхээс Б.Ганхуягийн ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ганхуяг дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Би зарчмын асуудал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл хууль, шүүх засаглалын хараат бус байдал, ялангуяа бие даасан, барьцаалагдаагүй байх. Гэтэл одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг асуудал гарч ирэх гэж байна. Би гуравхан зүйлийг хүсээд байгаа юм. 

Би энэ улсаас, уурхайчдаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Тэд ч надад итгэж байгаа. Би үнэнчээр байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч яллах гэсэн би нэг ч хэрэг хүлээхгүй. Яагаад гэвэл би хэрэг хийгээгүй.

Б.Ганхуяг болон бусад 11 хүнийг мөн Б.Халиун таныг улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод тэд тэнд тамгатайгаа үлдэж болохгүй.

Жагсаалаар 68 хүн баригдсан. Гэтэл одоо би гав ганцаархнаа 9 сар байна. Байлга. Би байж байя. Яагаад гэвэл намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Би үгээ хэлэх эрхтэй.

Т.Аюурсайхан надтай найзлаад хэрэгтэн болж байгаа юм бол "надад 76 найз" байна. Тэднийг оруулж ир, бүх гишүүдийг оруулж ир, гадаа зогсож байгаа бүх хэвлэл мэдээллийнхнийг ч би яримаар байна. Бүгдийг нь илчлээд өгье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650729
1 эможи

keyboard_arrow_up