ШУУРХАЙ: “Хөгжлийн банк“-ны хэрэгт хутгалдсан Б.Чойжилжалбууд 3 жил, Д.Дэлгэрсайханд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ ШУУРХАЙ: “Хөгжлийн банк“-ны хэрэгт хутгалдсан Б.Чойжилжалбууд 3 жил, Д.Дэлгэрсайханд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: “Хөгжлийн банк“-ны хэрэгт хутгалдсан Б.Чойжилжалбууд 3 жил, Д.Дэлгэрсайханд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

2023 оны 9 сарын 15

Arslan.mn

Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчдийн дунд  Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу,  мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан нар багтсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс Б.Чойжилжалбуу,  Д.Дэлгэрсайхан нарыг гэмт буруутайд тооцож,  2-3 жилийн ЯЛ ШИЙТГЭЖЭЭ.

Тухайлбал,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Д.Дэлгэрсайханыг  2 жил 3 сар,
  • Авлигал авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Мөн тус хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаж байсан  иргэн Б.Батбаярт 3 жил,  Ч.Мөнхбаяр болон Б.Будхүү нарыг  2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ.

Д.Дэлгэрсайханы хувьд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2016-2019 онд ажиллаж байсан бол Б.Чойжилжалбуу нь  2016-2020 онд тус банкны дэд захирал ажиллаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
650888
5 эможи

Иргэн
2023-09-17 20:13
Жирийн иргэн байсан бол бүх насаар нь хорих ял өгнө дөө
Зочин
2023-09-17 14:18
Албан тушаалаа ашиглаж олсон орлогыг нь хураах хэрэгтэй байна,
Иргэн
2023-09-16 11:13
Хөрөнгийг нь хураах хэрэгтэй..Жил нь бага байна..ард түмний боломж хулгайлсан хүмүүс шүү дээ. Ингэж домнож юугаа хийнэ....
Гэсэр
2023-09-16 00:30
Домоглоно гэдэг нь энүүдээ!!!!Хятадаас шүүгч урьж энэ хулгайчуудаасаа салья аа!!!Ман-гаруудын шүүх ёстой доромжлоод нэмэргүй байнаа!!!!Бүх хөрөнгийг нь хураагаад 20-25 жил өгөөд байгаа чээ!!!! Бага ч их ч өмхий гэдэг шүү дээ!!!!
Зочин
2023-09-15 20:28
Ёстой л нэр хэмээнэ гэдэг нь болж байх шив дээ
keyboard_arrow_up