Т.Аюурсайхан “БИ БОЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ“ шүү гэдгээ өөрийнхөө амаар хэлчихлээ Т.Аюурсайхан “БИ БОЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ“ шүү гэдгээ өөрийнхөө амаар хэлчихлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аюурсайхан “БИ БОЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ“ шүү гэдгээ өөрийнхөө амаар хэлчихлээ

2023 оны 9 сарын 20

Arslan.mn

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Б.Ганхуяг өмнө тус дүүргийн шүүхээс татгалзах хүсэлт гаргасныг Дээд шүүхийн тайлбарласны дагуу хүлээн авах боломжгүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж байна.

Яллагдагчаар татагдсан гишүүн асан Т.Аюурсайхан ДӨРВӨН өмгөөлөгчтэй оролцож байна. 

Тэгвэл шүүх хуралдааны үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч: "Т.Аюурсайханыг 338.1 сая төгрөгийн гүйлгээг тайлбарлаж чадаагүй гээд нэмж ялласан.

Миний үйлчлүүлэгч эрэгтэй костюм оруулж ирж худалдаалж, 50 мянган ам.долларын хадгаламжтай болсон. Ааваас нь өвлөгдөн ирсэн өндөр үнэлгээ бүхий маркийн цуглуулгатай. 2017 онд зарим УИХ-ын гишүүдийн хамт Чили болон Перу улсад зорчихдоо хоёр ширхэг номин чулуу оруулж ирсэн. Жижгээр нь өөртөө хөөрөг хийлгэсэн. Томыг нь БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор худалдаалсан" гэв.

Мөн тэрбээр  "Т.Бадамжунай гуай мэдүүлэгтээ 2018 оны хавар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан гэдгийг хэлдэг. Ажил сайн байгаа гэж хэлж байсан. Бас хувийн зүгээс дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэж байсан гэж мэдүүлсэн байдаг. Т.Бадамжунай тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, миний үйлчлүүлэгчийг буруутгаж мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй байсан" гэв.

Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан Б.Ганхуягийг ЭТТ-гийн захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзаж, АЛБАН ТУШААЛ ГУЙЖ байжээ. 

Товчхондоо, Т.Аюурсайхан “БИ БОЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д оролцсон гэдгээ өөрийнхөө амаар хэлчихлээ шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
651028
3 эможи

keyboard_arrow_up