Хүний эрх, жендэрийн мэдрэмжийн талаарх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэлийг хангах сургалт боллоо Хүний эрх, жендэрийн мэдрэмжийн талаарх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэлийг хангах сургалт боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүний эрх, жендэрийн мэдрэмжийн талаарх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэлийг хангах сургалт боллоо

2023 оны 9 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Их Хурал Олон улсын Парламентын холбоотой өнгөрөгч оны наймдугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, үүний хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын бүтэц, арга барилд хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийх, аргачлал боловсруулахаар ажиллаж байна. Эдгээр хоёр төрлийн үнэлгээг хийх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газар, Жендэрийн Үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан сургалтыг зохион байгуулав.

Сургалтад “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент: Өөрийн үнэлгээ” сэдэвт үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын парламент, хүний эрх, эрх тэгш байдлын талаарх өнөөгийн төлөв байдлыг товч дурдаж, хүний эрхийн болон жендэрийн өөрийн үнэлгээг хийх бодлого, зохион байгуулалтын талаар тодорхой танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2019-2024 онд баримтлах стратегийн 3.1.2-т “Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлж, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх;”, 3.1.8-д “Хуулийн төслүүд хүний эрхийг хангасан эсэхэд нөлөөллийн үнэлгээ хийж, Хүний эрхийн олон улсын конвенц болон НҮБ-аас хүний эрхийн талаар гаргасан зөвлөмжүүдтэй нийцүүлж баталдаг болох;” зорилтуудыг тусгасан. Олон улсын Парламентын холбоо, НҮБ-ын Жендэрийн тэгш байдал ба Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх байгууллагаас хийсэн судалгааны дүнгээс үзвэл, манай улсын парламент дахь жендэрийн тэгш байдал, парламентын ардчиллын үзүүлэлт хангалтгүй хэвээр байна.

“Эдгээр нөхцөл, шаардлага, Улсын Их Хурлын стратегийн зорилтуудыг хангах үүднээс дээрх хоёр төрлийн өөрийн үнэлгээг хийж буй бөгөөд энэ нь дотоод нөхцөл байдлаа үнэлж, сайн туршлага, хийдэл, сургамжаа тодорхойлох, хүний эрх, жендэрийн асуудалд илүү мэдрэмжтэй байж, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах боломжийг олгоно” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолсон юм. Тэрбээр, өөрийн үнэлгээний гол зорилго нь парламентуудыг эрэмбэлэн жагсаах бус, харин сул болон давуу талаа олж тогтоон, одоо байгаа институтийг бэхжүүлэхэд туслах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох явдал юм гээд, эдгээр үнэлгээний давуу талууд, анхаарах зүйлс, хүрэх үр дүн болон зохион байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар ярилаа. Үнэлгээнд Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын 30-аас илүүгүй хүнийг оролцуулж, олон улсын болон үндэсний экспертүүд хамтран бүлэг асуултуудын хүрээнд мэдээлэл цуглуулах байдлаар хийнэ. Бид өөрсдөө хүсвэл оролцогчдын тоог нэмж, хасах боломжтойг тэрбээр тайлбарлаад, хүний эрхийн өөрийн үнэлгээ нь найм, жендэрийнх нь долоон бүлэг асуулттай, эдгээр нь дотроо суурь түвшинг тодорхойлох “А”, хийсэн ажлын үр нөлөөг үнэлэх “В” хэсгүүдээс бүрдэж байгаа ба үнэлгээнд ажиглагч, дэмжигчээр хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулна гэсэн юм.

Өөрийн үнэлгээний аргачлалыг Олон улсын Парламентын холбоо улс орнуудын парламентын санал, дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд 2010 оноос эхлэн Швед, Турк, Чили, Уганда, Кени, Танзани, Их Британи, Колумб, Гүрж зэрэг цөөнгүй улсын парламент жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг хийж, үр дүнд нь бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Харин хүний эрхийн өөрийн үнэлгээг Монгол Улсын Их Хурал анх түрүүнд хийхээр болж байгаа бөгөөд энэ нь манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд түүхэн чухал үйл явдал болохыг Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон дурдав.

Олон Улсын экспертүүдтэй хамтран ажиллах үндэсний экспертүүдийг ирэх сард томилох бөгөөд 11 дүгээр сард Олон улсын Парламентын холбооны дэмжлэг үзүүлэх баг манай улсад ирж, өөрийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд туслах юм. Хүний эрхийн өөрийн үнэлгээг Монгол Улсын Их Хурал анх түрүүнд хийж байгаа учир олон улсын ажиглагчид мөн ирж оролцоно.

Жендэрийн болон хүний эрхийн парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл хангах сургалтад Олон улсын Парламентын холбооны Жендэрийн хөтөлбөрийн ахлах ажилтан Мариана Дуартэ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, өөрийн үнэлгээг хийж, нөхцөл байдал, давуу талаа тодорхойлсноор эдгээр асуудлуудаар ахиц дэвшил гаргах, тулгамдаж байгаа асуудлуудыг хууль тогтоомж, хяналтын үйл ажиллагаанд тусгах боломж бүрддэгийг дурдаад, парламентуудын өөрийн үнэлгээ хийх шаардлага, жендэрийн мэдрэмжийн талаарх үнэлгээгээ хийсэн улс орнуудын туршлага, үр дүнг товч танилцуулж, Улсын Их Хурал болон Тамгын газрын баг, хамт олонд амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651309
0 эможи

DR. ADITY
2023-09-30 13:26
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
DR. ADITY
2023-09-30 13:26
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
keyboard_arrow_up