Ж.Сүхбаатарын зөвлөх байсан НХААГ-ын дарга Г.Энхтайванаас БАЙЦААЛТ авчээ Ж.Сүхбаатарын зөвлөх байсан НХААГ-ын дарга Г.Энхтайванаас БАЙЦААЛТ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Сүхбаатарын зөвлөх байсан НХААГ-ын дарга Г.Энхтайванаас БАЙЦААЛТ авчээ

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудтай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногоос эхлэн дэгдсэн билээ.  Энэ дагуу АТГ, ЦЕГ-аас ажлын хэсэг гарч, шалгалтын ажлыг эхэлүүлсэн.

Тухайлбал, урд шөнө "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирлууд, НХААГ-ын хоёр ажилтныг саатуулсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, НХААГ-ын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулаад буй.

Мөн Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нарыг ЭЦА-ныхан байцаалт авчээ.

Т.Энхтайваны нь Ж.Сүхбаатар Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдохоосоо өмнө зөвлөхөөрөө ажиллаж байсан нэгэн.

 

Товхондоо, автобус нийлүүлэх тендэрт "Хулхи ногоон"-ы эзэн "Тэнүүн-Огоо"-г шалгаруулсан албан тушаалтануудын нэг нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван. Тэрээр өмнө нь ОБЕГ-ын дарга нар оролцсан авлига албан тушаалын хэрэгт холбогдон АТГ-аас шалгагдаж байсан ч хэргээ хэрэгсэхгүй болгож байжээ.

Хэн ч хариуцлага хүлээдэггүй учир хулгай чинь улам дэлгэрээд байна.

Эргэн сануулахад,  өнгөрсөн хугацаанд Ж.Сүхбаатар хамаг анхаарал, хүчээ нийтийн тээврийн парк шинэчлэлд чиглүүлсэн гэхэд болно. Харамсалтай нь, нэг ширхэг нь хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх 80 ширхэг ногоон автобус үйлчилгээнд гаргахаар оруулж ирсэн нь "хуучин" байсан нь анхаарал татаж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Уг автобусыг "Тэнүүн-Огоо" компанийнхан БНСУ-аас оруулж ирсэн байдаг. Тэдний балаг илэрч холбогдох албан тушаалтан, дарга нарыг АТГ-аас ийнхүү цагдан хориод байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651335
1 эможи

keyboard_arrow_up