Т.Доржханд: Дарга нараа, та нар өөрсдөө Монголыг муухай харагдуулах зүйлсээ эхлүүлсэн, харин бид ичиж зовохгүйгээр араас нь тултал явна! Т.Доржханд: Дарга нараа, та нар өөрсдөө Монголыг муухай харагдуулах зүйлсээ эхлүүлсэн, харин бид ичиж зовохгүйгээр араас нь тултал явна!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.Доржханд: Дарга нараа, та нар өөрсдөө Монголыг муухай харагдуулах зүйлсээ эхлүүлсэн, харин бид ичиж зовохгүйгээр араас нь тултал явна!

2023 оны 10 сарын 02

Монгол Улсын захиалга өгсөн 600 автобусыг шинэ, хуучин гэх асуудал гарч, олны бухимдал төрүүлсэн. Уг автобусыг үйлдвэрлэгч БНСУ-ын "Zyle Daewoo bus" компанийн захирал нь өчигдөр Монголд ирж, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн байранд тайлбар мэдээлэл өглөө.  Энэ үеэр тэрээр  “Арлын дугаар нь 30 жилийн өмнөх дугаар гэж худлаа мэдээлэл гарсан. Манай компани Солонгос улсын хуулийн дагуу VIN дугаарыг авдаг. Солонгосын Ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгуулна” гэсэн юм.

 УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд "ХҮН зөв бодлогыг дэмжиж, буруу зүйлийг эрс шүүмжилж иргэдтэйгээ цуг байна. Яг одоо иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа асуудал бол "Цавчаа ногоон" буюу нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг бид зүгээр хараад өнгөрч болохгүй. Ямар ч үндэслэлгүйгээр нууцад оруулчихсан. Шийдвэр нь хаана гарсан бэ гэхээр Засгийн газар дээр нь гараагүй байдаг. Тэгэнгүүт нууцад авах нь зүйтэй гэсэн зөвлөмж дээр үндэслээд нууцаар худалдан авалт хийчихсэн. Энэ тохиолдолд Монголд бүр газар авлаа.

Бүх зүйлийг нууцалж явсаар байгаад иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч мэддэггүй байдал байсаар байна.

Албан тушаалтнуудад зөвхөн хариуцлага тооцоод зогсохгүй цааш нь шалгуулъя гэж бодож байна. Өмнөх үе үеийн Хотын удирдлагуудын хийсэн газрын наймаа, худалдан авалт, нууцад оруулсан бүх хэлэлцээрүүдийг ил болгуулахаар хуулийн байгууллагад хандаж байна. Нэг хэрэг дарагдаад өнгөрдөг байж болохгүй.

Үндэстэн дамнасан хулгай хийчихээд гаднаас хоёр нөхөр авч ирээд уучлал гуйлгаад иргэдийг тайвшруулах сценарь явж байгаа бол үүнийг хүлээж авахгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651337
1 эможи

Зочин
2023-10-02 11:46
Иргэдийг тайвшруулах биш харинч томорч байгаад явсан юм бишүү. Гүтгэсэн шалгуулна энэ тэр гээд. Улсаар нь доош хийж байгаа юм биш үү
keyboard_arrow_up