“Ногоон автобус”-ны “но” буюу  “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “НУУЦ ЭЗЭД” нь ... “Ногоон автобус”-ны “но” буюу  “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “НУУЦ ЭЗЭД” нь ...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон автобус”-ны “но” буюу  “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “НУУЦ ЭЗЭД” нь ...

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийгмийн сүлжээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлэгдэж байгаа автобуснуудтай холбоотой олон асуудал нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Энэ хүрээнд АТГ, ЭЦА-наас автобус нийлүүлэх тендэрт "Хулхи ногоон"-ы эзэн "Тэнүүн-Огоо"-г шалгаруулсан албан тушаалтануудыг шалгаж эхлээд буй.

Тухайлбал, урд шөнө "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирлууд, НХААГ-ын хоёр ажилтныг саатуулаад байна. 

Мөн  Мөн Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нарыг ЭЦА-ныхан байцаалт авчээ.

  • Т.Энхтайваны нь Ж.Сүхбаатар Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдохоосоо өмнө зөвлөхөөрөө ажиллаж байсан аж.

Тэгвэл бид “Тэнүүн Огоо” ХХК-ийн удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн талаар мэдээллийг хүргэж байна.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийг 2009 оноос хойш Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Батттүшиг, Бандийн Гонгор, Аюушийн Ганхуяг гэх дөрвөн хүн эзэмшиж буй. 

Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор нар нь УИХ-ын дарга асан З.Энхболд болон Зам, тээврийн сайд асан А.Гансүх хоёрын "баруун гар"-ууд ажээ. 

Arslan.mn

Бүр ноцтой нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар хоёр их сургуулийн нэг ангийн найзууд байна.

Харин тус "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх зөвлөхөөр ажиллаж байсан аж. Тодруулбал, Д.Амгаланбаатар нь   2008-2012 онд А.Гансүх Зам тээврийн дэд сайд байх үед, 2012-2014 онд Зам тээврийн сайд тус тус зөвлөхөөр нь ажиллаж байжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Амгаланбаатар А.Гансүхийн Зөвлөх байхдаа буюу 2009 онд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болжээ.

Гэтэл Д.Амгаланбаатар одоо хүртэл А.Гансүхэд хүчин зүтгэдэг нэгэн бөгөөд түүний  төрсөн дүү А.Ганболдын эзэмшдэг компаниуд Гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Баттүшиг  нь УИХ-ын дарга асан З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран "Инфра инженеринг" ХХК-ийг эзэмшдэг байна. Түүнчлэн "СТРАТО" ХХК-ийг хамтран эзэмшдэг юм байна. Тус компани нь З.Энхболдын Интер ХХК-ийн байранд байдаг аж.

Түүнчлэн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гонгор нь А.Баттүшигийн найз. АНУ-д амьдарч байгаад ирмэгц нь "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгожээ. 

Товчхондоо, “Ногоон автобус”-ны “но” буюу “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “нууц эзэд” нь тодорхой болж байх шиг...

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
651339
3 эможи

Zochin
2023-10-03 11:31
Ene buural tolgoit Battulga tai niilj hulgai hiigeed baidag munuu
Zochin
2023-10-03 11:31
Ene buural tolgoit Battulga tai niilj hulgai hiigeed baidag munuu
Зочин
2023-10-02 14:23
тэгж л таараа ийм том үнэтэй худалдан авалт улс төрчид гэх хулгайч нарын савраас хол байх ямар ч аргагзүй. Зика буурал Гансүх цаа тэгээд жаахан малтвал цоохор дээлт гараад ирнэ биз дээ бузарууд. түгжирэл сайданцар ажлаа өгөөд энэ тэнэг орон тоогоо байхгүй болгох хэрэгтэй Оюун-эрдэнээ, хулгайч нартай тэмцэнэ гэчихээд хулгайч нар үүрлэх оромж хоол нэмж бэлдээд байгаагаа больчих хэрэгтэй. та нар арга хэмжээ авахгүй бол ард түмэн та нарыг нэг л өдөр зулын гол болгох уур хилэн их ойрхон байна шүү
Зочин
2023-10-02 12:54
Балиар луйварчдаас эх орноо цэвэрлэх юмсан.
keyboard_arrow_up