Л.Оюун-Эрдэнэ: Авлигын асуудал гарвал ӨӨРСДӨДӨӨ ГОМДООРОЙ Л.Оюун-Эрдэнэ: Авлигын асуудал гарвал ӨӨРСДӨДӨӨ ГОМДООРОЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын асуудал гарвал ӨӨРСДӨДӨӨ ГОМДООРОЙ

2023 оны 10 сарын 02

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараа намын бүлгүүд хуралдаж байна. МАН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Нийслэл Улаанбаатар хотын удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна. Засгийн газрын зүгээс нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлж, хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй. 

Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
651349
2 эможи

зочин
2023-10-02 16:33
татвар төлөгч бидний мөнгөөр тоглохоо болъё
keyboard_arrow_up