С.Одонтуяа: Өөрсдийнхөө асуудлыг 7 хоногийн дотор баталдаг мөртлөө хүүхдийн асуудлыг гурван жилээр хойш тавьсан С.Одонтуяа: Өөрсдийнхөө асуудлыг 7 хоногийн дотор баталдаг мөртлөө хүүхдийн асуудлыг гурван жилээр хойш тавьсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Одонтуяа: Өөрсдийнхөө асуудлыг 7 хоногийн дотор баталдаг мөртлөө хүүхдийн асуудлыг гурван жилээр хойш тавьсан

2023 оны 10 сарын 05

Ардчилсан нам (АН)-аас сүүлийн өдрүүдэд сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэдтэй холбоотой үйл явдалд байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “2020 оноос хойш ажилласан Засгийн газар гэр бүл хүүхэд, ахмад настан хамгаалах чиглэлээр нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй. 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэй гишүүд хамтраад Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.

Энэ хуулийг УИХ хэлэлцэхдээ Засгийн газар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга оруулж ирэх гэж байгаа учраас түр хүлээж бай гээд гурван жил өнгөрсөн байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Засгийн газар гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд саад учруулж байна. Өөрсдийнхөө асуудлыг долоо хоногийн дотор баталдаг мөртлөө хүүхдийн асуудлыг гурван жилээр хойш тавьсан байна. Мөн АН-аас бага насны хүүхдийг зодож гэмтээсэн хүмүүсийн ялыг хүндрүүлэх хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт хүргүүлсэн” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651465
0 эможи

keyboard_arrow_up