“Бага насны хүүхдийг хөнөөсөн, хүчиндсэн хүнд оноох ялыг 25 жил болгож нэмнэ“ “Бага насны хүүхдийг хөнөөсөн, хүчиндсэн хүнд оноох ялыг 25 жил болгож нэмнэ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Бага насны хүүхдийг хөнөөсөн, хүчиндсэн хүнд оноох ялыг 25 жил болгож нэмнэ“

2023 оны 10 сарын 07

 

ХЗДХArslan.mn-ийн сайд Б.Энхбаяр:

-Юун түрүүнд аймшигт, харамсалтай хэрэг болохоос урьдчилан сэргийлж чадаагүйдээ уучлалт хүсэж, талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Ерөнхий сайд өчигдөр намайг дуудан уулзаж, шуурхай үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж яаралтай шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон.

Үүнд, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт  20 хүртэлх хорих ял оногдуулж байгааг 25 болгон нэмэгдүүлэх, гэмт этгээдийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх.

Бага насны, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оногдуулж байгаа торгох ялыг хүчингүй болгож хорих ялаар солих, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг магадлангаар суллахгүй байх чиглэлээр холбогдох хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Мөн, өмнө нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн мэдээллийг ил болгож, хуулийн байгууллагын хяналтыг сайжруулах, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, автомашины цахим бүртгэлийг хийж, гудамж зам талбайг бүрэн камержуулах, жолоочийн хариуцлагыг чангатгах.

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн жолоодох эрхийг хасах шаардлагатай байна. Энэ хүрээнд нэн тэргүүнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх шаардлагатай боллоо.

Хууль сахиулагчид бидэнд онцгойлон анхаарах шаардлагатай нэг асуудал байна. Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж бий. Энэ нь хүний эрх. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохгүй гэх зарчим бий. Гэтэл энэ нь хэвийн үзэгдэл боллоо.

Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг зарцуулдаг байдлыг нэн даруй таслан зогсоохыг ХЗДХ-ийн хувьд сануулж байна. Энэ бол гэмт хэрэг. Энэ асуудалд ялын бодлогыг чангатгах асуудлыг УИХ-аар оруулна. Үүнийг сануулж хэлье.

Олон нийтэд хандаж хэдэн зүйл хэлье. Та бүхэн бага насны хүүхэд хохирогчтой хэрэгт туйлын ухаалаг, хүлээцтэй хандаж хүн байгаарай. Гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх, зургийг дэлгэх нь талийгаачийг үл хүндэтгэж буй явдал болно. Талийгаачийг үнэхээр хайрлаж, өрөвдөж байгаа бол хүндэтгэлтэй хандахыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651537
1 эможи

Э
2023-10-09 21:48
Ял бага бнаа.цхазыхаа ялыг сэргээ олоны нүдэн дээр тамлаж ал
ELONMUSK FREE DONATION NEWS
2023-10-09 06:56
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь хууль бус бөөр зарахаа зогсоогоорой Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд миний бизнесийг дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, дэлхийн хамгийн баян хүн тусалж байхад яагаад зарсаар байгаа юм бэ https://www.bbc.com/news/business-64645888 ELONXM23@GMAIL.COM санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд амжилт хүсье
keyboard_arrow_up