“Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээг 25 болгоно“ “Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээг 25 болгоно“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээг 25 болгоно“

2023 оны 10 сарын 09

Өнөөдөр /2023.10.09/ УИХ дахь МАН-ын бүлэгд хуралдлаа. Бүлгийн хуралд ХЗДХ сайд Б.Энхбаяр УИХ-д өргөн барьж байгаа "Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялыг чангатгах" хуулийн төслөө танилцуулсан байна.

Энэ талаар тэрбээр "Өнгөрөгч баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдыг дуудаж шуурхай үүрэг даалгавар өгсөн. "Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах" багц хуулийн төслийг яаралтай боловсруулан, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих үүргийг өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр боловсруулсан төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэгт танилцууллаа.

Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудал.

  1. Ялын бодлогыг чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл
  2. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих
  3. Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина
  4. Шүүх байгуулахтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөх гэсэн дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг боловсруулсан.

Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн бодлого гарна.

Нэгдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгох.

Хоёрдугаарт, хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Гуравдугаарт, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй.

Дөрөвдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох

Тавдугаарт, 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан БАГА НАСНЫ ХҮҮХЭД гэдэг насны ангилал 14 байгаа. 1984 оноос хойш энэ ангиллыг өөрчилж байгаагүй. Эрүүгийн хууль дахь БАГА НАСНЫ гэх ойлголтын 14 гэх насыг 16 болгож нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа.

Тухайлбал,

  • 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноож байгааг 12-25 жил эсхүл бүх насаар хорих
  • 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил оноож байгааг, 12-25 жил эсхүл бүх насаар хорих
  • 14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн ял оноож байгааг 2-8 жил болгож, тэнсэхгүй.
  • 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай болгоно өөрчилнө.

Мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой ялыг,

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн ялыг тус тус хүндрүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651588
0 эможи

keyboard_arrow_up