ТӨСӨВ: 126 гишүүний эд хэрэгсэлд 12 тэрбум төгрөг зарцуулна ТӨСӨВ: 126 гишүүний эд хэрэгсэлд 12 тэрбум төгрөг зарцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ: 126 гишүүний эд хэрэгсэлд 12 тэрбум төгрөг зарцуулна

2023 оны 10 сарын 10

Өнгөрсөн хаврын чуулганд амжиж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын парламент 76 биш 126 гишүүнтэй байхаар тусгасан. Тодруулбал,

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгажээ. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийг танилцуулах үеэр онцлох нэг зүйл байсан нь 126 гишүүний сандал, ширээг бэлдэх явдал байв. Тэрбээр,

         "Дараагийн парламентад ажиллах 126 гишүүний ажиллах орчин, нөхцлийг хангах шаардлагатай. Энэ бол аж ахуйн асуудал. Засвар үйлчилгээтэй холбоотойгоор 12 тэрбум төгрөгт зардлыг багтаана гэж тооцоолсон. Энэ бол урсгал зардлууд болон тоног төхөөмжийн зардал  орсон. Манай цахим тоног төхөөрөмж хуучирсан. Үүнийг системээр нь өөрчлөх шаардлагатай болж байгаа гэх мэтчилэн ажлууд багтсан" гэлээ.

ХҮН намын зүгээс ирэх оны төсвийг "СОНГУУЛЬ"-д бэлдсэн төсөв" хэмээн шүүмжилсэн. 

Эдийн засагч Б.Отгонтөгс "Бид 2024 оны улсын төсвийн төсөлд дараах санал дүгнэлтүүдийг хийлээ. Нийт зардлыг өмнөх оныхоос 5.1 их наяд төгрөгөөр нэмж, 27 их наяд төгрөг болгожээ. Эндээс сонгуульд зориулсан төсөв гэж дүгнэж болохоор байна.

УИХ өнгөрсөн тавдугаар сард 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Гэвч 2024 оны төсвийн төсөл энэ мэдэгдэлтэй тохирсонгүй. Энэ мэдэгдэлд ирэх оны төсвийн орлогыг 21 их наяд, зарлагыг 22.1 их наяд төгрөг байна гэж тусгасан байна. Гэтэл хуулийн төсөлд орлогыг 25.2 их наяд, зарлагыг 27.1 их наяд төгрөг гэж тусгасан. Ингэж тус бүр 19 хувиар нэмжээ" гэх байр суурийг илэрхийлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651641
0 эможи

keyboard_arrow_up