Б.Бейсен: Аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хилчний гэр бүлийн хүнийг ажлаар хангадаг болгоход АНХААРАХ ХЭРЭГТЭЙ Б.Бейсен: Аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хилчний гэр бүлийн хүнийг ажлаар хангадаг болгоход АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бейсен: Аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хилчний гэр бүлийн хүнийг ажлаар хангадаг болгоход АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

2023 оны 10 сарын 12

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Тус хуулийн төсөлд Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен “Орон нутгуудаар ажиллахдаа хилийн заставуудад очиход гэр бүлийн асуудал орхигдсон нь анзаарагдсан.  Хилчдийн гэр бүлийн хүн нь эмч, нягтлан, инженер мэргэжилтэн байна. Хил дамжуулаад шилжүүлээд байдаг учраас гэр бүлийнхэн нь ойр ойрхон ажлаа солих шаардлага тулгардаг. Үүнээс болж ажилгүй гэртээ суух шаардлага гарна. Цаашдаа аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хилчний гэр бүлийн хүнийг ажлаар хангадаг болгоход анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651716
0 эможи

keyboard_arrow_up