Б.Бат-Эрдэнэ: Боксын холбооны санхүүжилтийг ЗОГСООНО Б.Бат-Эрдэнэ: Боксын холбооны санхүүжилтийг ЗОГСООНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ: Боксын холбооны санхүүжилтийг ЗОГСООНО

2023 оны 10 сарын 18

Засгийн газрын Лхагва гараг (2023.10.18)-ын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол Улс 2024 оны олимпод “цагаан туг”-ийн дор оролцох эрсдэлтэй болоод буйтай холбоотойгоор Спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид олон улсын допингийн эсрэг WADA-гийн төлөөлөлтэй уулзсан. Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болсон. Намрын чуулганаар энэ хуулийг батална. Энэ хуульд  допингийн нэг бүлэг нэмсэн. Ингэхдээ WADA-гаас тавьдаг шалгуурыг бүхэлд нь оруулсан.

Тус байгууллагаас бидэнд үндэсний дүрмээ яаралтай батлах зөвлөмж өгснийг биелүүлж, бидэнд ирүүлсэн, зургаан төрлийн зөрчлийг арилгахаар БНСУ-ын лаборатори руу шинжилгээ хийлгэх төлбөрийг Засгийн газраас шилжүүлсэн. Эдгээр зөрчил бүгд шинжилгээтэй холбоотой.

Манай улсын допингийн асуудал олон жил  ужгирсан. Иймд Азийн наадамд оролцсон Б.Чинзоригтой холбоотой асуудлаар би Боксын холбооны санхүүжилтийг зогсоохоор албан бичиг илгээгээд байна. Төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр допингийн асуудал гаргасан спортын холбоог дэмжихгүй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651925
0 эможи

keyboard_arrow_up