“Но”-той  ногоон автобусны хэрэгт холбогдсон эрхмүүд хариуцлага хүлээх биш, бүр албан тушаал АХИЖ явна “Но”-той ногоон автобусны хэрэгт холбогдсон эрхмүүд хариуцлага хүлээх биш, бүр албан тушаал АХИЖ явна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Но”-той ногоон автобусны хэрэгт холбогдсон эрхмүүд хариуцлага хүлээх биш, бүр албан тушаал АХИЖ явна

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Солонгосын “Дэү” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудыг нийслэлд оруулж ирснээр “но"-той ногооны гэх хэрэг мандсан. Улсын төсвийн 318 сая төгрөгөөр худалдан авсан гэх автобуснууд нь 2023 онд биш 1993 онд үйлдвэрлэгдсэн, Вьетнам улсад капитал засварт оруулсан бөгөөд арлын дугаар, оныг засварлаж бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн нь тодорхой болсон. Улмаар нэг бүрийг нь 400 орчим сая төгрөгөөр буюу шинийн үнээр хуучныг оруулж ирсэн нь нотлогдсон. Одоо энэ автобуснуудыг АТГ-аас лацдаж “Тэнүүн-Огоо” компанийн гараашинд хадгалж байна. Учир нь үнэндээ “үйлдвэрлэгч” байхгүй болж таарчээ.

Харин тус бүр нь 400 сая төгрөгийн өртөгтэй, замасктай хуучин автобусыг нийтийн тээвэрт шахаж, дундаас нь авлига авсан, зуучилсан, санал өгсөн, тендерийг шалгаруулсан, худалдан авсан, Монгол оруулж ирсэн, орж ирэхдээ дуулиантай богино хэмжээний клип хүртэл хийж цацсан гээд нийтийн тээврийн парк шинэчлэл нэрийн дор оруулж ирсэн " НОГООН АВТОБУСНЫ" хэрэгт маш олон албан тушаалтнууд холбогдсон.

Гэтэл өнөөдөр тус үйл ажиллагааг зохион байгуулсан эрхмүүд болох Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар ажлаа хүлээлгэн өглөө хэмээн ЖҮЖЭЭД хариуцлагаас мултрах гэж оролдов.

Хамгийн ноцтой нь, “Но”-той ногоон автобусны хэрэгт холбогдсон эрхмүүд хариуцлага хүлээх биш, бүр албан тушаал ахисаар байгаа юм.

Тодруулбал,

  • Автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгуулсан гэх НЗДТГ-ын дарга И.Баатархүү нь ХЗДХЯ-ны харьяа Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар яригдаж,
  • "Тэнүүн-Огоо" компанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нар доод албан тушаалтнуудаараа туг тахиж,
  •  Хотын экс мэр Д.Сумъяабазарын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт зөвлөх болжээ.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг ажлаа хийсээр байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг ч өөр албан тушаал томилохоор яригдаж байгаа гэх мэдээлэл цацагдах болжээ.

Гэтэл дөнгөж мөрдөн, шалгах ажиллагаа эхэлж байхад хотын хуучин удирдлагуудад шинэ албан тушаал амлаад эхэлсэн нь МАН-ын авлигатай тэмцэх тэмцэл “нүглийн нүдийг гурилаар хуурахтай” яг адилхан байна.

Товчхондоо, хуучин автобус шахаж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай албан тушаалтан алга болж таарч байна.

Хэргийг үүрэлцэх ёстой нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Хотын экс мэр Д.Сумъяабазарын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй эрхмүүд албан тушаал горилоод, тушаал ахиж явж байгаа нь ард иргэдээ доромжилсон, басамжилсан үйлдэл биш гэж үү? 

Тэд өнөөдөр шоронд ордоггүй юм аа гэхэд  ордонд суухгүй, удирдах албан тушаалын ажлаа өгсөн байх ёстой биш гэж үү...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
2
652067
7 эможи

keyboard_arrow_up