Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг ирэх жилд 10%-иар НЭМНЭ Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг ирэх жилд 10%-иар НЭМНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг ирэх жилд 10%-иар НЭМНЭ

2023 оны 10 сарын 26

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2023.10.25/ хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх,  үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.   

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн  багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны  төсвийн төсөлд тусгасан болно гэлээ.

Ирэх 2024 онд төрийн албаны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог арга хэмжээг Сангийн сайд дурдсан.

Тэрбээр, Төрийн албаны тухай хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орсон өөрчлөлтийн дагуу сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох, Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх эрх зүйн өөрчлөлтийг хийх асуудлыг тусгажээ.

Мөн инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа дээрх ангиллын албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652213
0 эможи

Зочид
2023-10-26 21:41
Б.Жавхлан сайд та төрийн албаны ажилтангууд авдаг цалингаа авахад таардаг. Харин тэтгэврийн ахмадуудын бага цалин авч байгааг та нэмэх хэрэгтэй байна. Хүнсний бүтээгдэхүүн өсөөд их хэцүү байна.
Zochin
2023-10-26 14:47
10han huvi vu vumbe
keyboard_arrow_up