ТОДРУУЛГА: М.Энхболд мэдүүлэг өгсөн, Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан
2023 оны 11 сарын 01
АТГ-аас өнгөрсөн шөнө Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад, "Хотын дарга асан М.Энхболд газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн нь үнэн.
Харин Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан. Цагдан хориогүй. Өмнө нь түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа.
АТГ-аас газар олголт болон автобус худалдан авсан асуудлаар баримтыг нотлох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652393
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: