Б.Пүрэвдорж: 2020 оны сонгуулиар иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр огт хэрэгжээгүй
АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Улсын төсвийг өнөөдөр хэлэлцэж байгаа.
Өнгөрсөн мягмар гарагийн төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд 2,3-хан үг хэлсэн чинь Б.Жавхлан сайд хурал хаяад гараад явсан. Би үнэнийг л хэлсэн. өнөөдрийн Засгийн газар эхлээд төсвийн зарлагаа дараа нь орлогоо зурж байна. 2021 онд 14 их наяд төгрөгийн зарлагатай байсан Монгол Улсын төсвийн зарлага өнөөдөр 27.4 наяд буюу нэг дахин нэмэгдсэн. 2020 оны сонгуулиар иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр нь огт байхгүй болоод, ядуурч байна. Гэтэл дарга нарын зардал хоёр дахин нэмэгдсэн байдалтай л байж байна. Ингэж Засгийн газрыг өрийг нэмэгдүүлдэг.
Өнөөдөр 32 их наяд төгрөгийн өртэй болсон. Дээрээс нь урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Сайд нарын урсгал зардал нэмэгдэж, тэндээсээ учир утгагүй хурал зөвлөгөөн хийж, тор дүүрэн бэлэг тараах болсон байна. Ийм байдлаар л төсвийн мөнгийг дуусгаж байгаа. Хурал, чуулган хийгээд хөгжсөн улс хаана байна, Монгол Улс хөгжсөн юм уу” гэлээ.
Эх сурвалж: polit.mn
|