Н.Учрал: “Их өгөгдлийн (BIG DATA) сан” үүсгэх тухай тогтоолийн төслийг баталлаа Н.Учрал: “Их өгөгдлийн (BIG DATA) сан” үүсгэх тухай тогтоолийн төслийг баталлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: “Их өгөгдлийн (BIG DATA) сан” үүсгэх тухай тогтоолийн төслийг баталлаа

2023 оны 11 сарын 08

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар Их өгөгдлийн сан байгуулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Их өгөгдөл бол бидний ярьдгаар биг дата. Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед биг дата дээр суурилж, шийдвэр гаргах, мэдээллээ цуглуулах чухал болж байна. Биг датаг олон нийтэд ил болгосноор бизнес эрхлэгч нарт том түлхэц болдог. Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны стратеги боловсруулж байгаа энэ үед манай Засгийн газар ч үүнээс хоцрохгүй байх ёстой. Хиймэл оюун ухаан өөрийгөө хөгжүүлдэг. Биг дата дээр суурилж, шийдвэр гаргахад туслалцаа үзүүлдэг. Тиймээс бид шийдвэр гаргалтад ашиглахаар Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран Их өгөгдлийн санг бүрдүүлэхээр боллоо. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар хүнийг тодорхойлох боломжгүй мэдээллээр судалдаг. Тиймээс өгөгдлийн сан хүнийг тодорхойлох боломжгүй, боловсруулагдаагүй мэдээлэлд суурилна. Жишээлбэл, түгжрэлийг бууруулахаар төлбөртэй бүс тогтоох асуудлыг өгөгдлийн сангийн мэдээлэлд суурилж, шийдвэрлэх боломжтой" гэв. 

Түүнчлэн, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652629
0 эможи

keyboard_arrow_up