Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компанийн хэд нь гишүүдийнх вэ?! Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компанийн хэд нь гишүүдийнх вэ?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компанийн хэд нь гишүүдийнх вэ?!

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

Жилийн өмнө “...Нүүрсний хулгай” дөнгөж дэлгэгдэж эхэлж байв. Үнэн, худал нь тогтоогдоогүй ч асар өндөр мөнгөн дүн яригддаг. Хууль хяналтынхан энэ хулгайн хэргийг “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон”, “...Нүүрстэй холбоотой гэрээнүүд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал” зэрэг таван чиглэлээр шалгаж эхэлсэн.

Мөн жил шахмын өмнө “...Улс төрийн нөлөө бүхий 17 хүн нүүрсний хэрэгтэй холбоотой” гээд нэр усыг нь зарласан. Эдний зарим нь нүүртэй холбоогүй болох нь тогтоогдсон. Гэхдээ дээрх “таван чиглэл”-ээр олон улстөрч, улс төрд нөлөө бүхий хүмүүс нэмэгдээд шалгуулж байгаа юм. Тэгвэл тэдэн дээр уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард байдаг улс төрд нөлөө бүхий этгээдүүд нэмэгдэх бололтой.

Ер нь бол Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компани бий. 60 орчим нь Хятадын хөрөнгө оруулалт бүхий компани байгаа бол 40 гаруй нь хятад захиралтай юм байна. Тэдний нэлээн хэдийг УИХ-ын гишүүд эзэмшдэг. Тэд нүүрс тээвэрлэдэг компаниудаа хэд дамжин эзэмшиж ашиг олдог. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн “дам” эзэмшдэг нүүрс ачиж буулгах талбайн талаарх ноцтой асуудлууд ч нүүрсний хулгайн бүлэг хэрэгт хамааран ил болж мэдэхээр байна. “...Тэд ачиж буулгах талбайгаас маш их ашиг олдог. Орлогоо нуун дарагдуулдаг. Илэрсэн орлогодоо маш бага татвар төлдөг” гээд асуудлууд урсах юм байна.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652805
3 эможи

Зочин
2023-11-20 07:09
нэг машинд 100 тн чиргүүлтэй нь хоёр дахин их. гэтэл УИХ-н гишүүдийн компани бүрдүүллтээ приус машины дугаараар хил гаргаж байсан юм билээ тэгэхээр хэдэн тн нүүрс татвар хураамжгүй хил давуулж байгаа бол хил гааль УИХ ЗГ-н гишүүд нь хамтраад эх орноо ингэж цөлмөхөөр мнголын бахарлхлын өдөр энэ тэр тэмдэглэж сүржигнээд байх хэрэг байна уу
Зочин
2023-11-17 19:27
Тэгээд энэ 398 нүүрс тээврийн компаниудын УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад хариуцлага тооцох гээд байгаамуу. Бусад нь яах юм адилхан татвар хахууль гээд хулгай хийсэн Ж:нь Жавхланбаяр захиралтай Ар цавчир ХХК тээврийн компань их хэмжээний ашиг олсон шалгана уу
keyboard_arrow_up