Хамгийн олон хүн оролцсон “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Хамгийн олон хүн оролцсон “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хамгийн олон хүн оролцсон “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Хөтөл Цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Энэ хэрэгт 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдаад байгаа юм.

Тухайлбал, Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652851
0 эможи

keyboard_arrow_up