Яллагдагч Н.Батбаяр: Би “Эрдэнэт“-ийн 49 хувийн хэрэгт ямар ч холбоогүй. Надад гэм буруу байхгүй Яллагдагч Н.Батбаяр: Би “Эрдэнэт“-ийн 49 хувийн хэрэгт ямар ч холбоогүй. Надад гэм буруу байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Яллагдагч Н.Батбаяр: Би “Эрдэнэт“-ийн 49 хувийн хэрэгт ямар ч холбоогүй. Надад гэм буруу байхгүй

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.

Тодруулбал, уг хэрэгт Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Энэ үеэр яллагдагч, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Оролцогчдоос хүсэлт гаргасан, тиймээс шүүх хурал хойшиллоо. Энэ хэрэгт би яллагдагчаар татагдсан. Намайг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах концессын гэрээнд Засгийн газрын тогтоолыг гаргасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Энд хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл байхгүй.  Монгол Улсад Төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Надад гэм буруу байхгүй. Энэ хэрэг "Эрдэнэт"-ийн 49 хувь гэдэг малгайтай орж ирж байгаа. Би хэрэгт ямар ч холбоогүй. Шүүхийг аль болох хурдан хуралдаж, асуудлаа шийдэх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652860
1 эможи

Зочин
2023-11-21 18:23
Г.Ганзориг нь ХХБанкинд ажиллаж байгаад тэндээс Багануур ХК-ны санхүү албаны даргаар томилгоогоор очсон нөхөр мөнүү
Баагий
2023-11-21 12:19
Хэрэгтэй төсөл дээр дөрөөлөн ашиг ологчид олширлоо.Хэрэг хүлээдэг албан тушаалтан байхгүй. Бүгд л шудрага эх оронч гэдгээ харуулхыг зоридог. Баримтаар нотлогдож л байвал шууд шийтгэх ёстой.Хулгайч нар сүүлийн үед Байцаагч шүүгч нарыг загнадаг болчихсон харагдаж байна. Хуулийнхан айдаг болчихсон бололтой.
keyboard_arrow_up