НҮҮРСНИЙ СОНСГОЛ: “Тавантолгой“ ХК ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарт Ланд-105 автомашин ОЛГОЖЭЭ
2023 оны 12 сарын 04
Өнөөдрөөс "Нүүрсний сонсгол"-ын эхний шатны сонсгол Төрийн ордонд эхэлж байна. Өнөөдөр Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд 2009 онд тухайн үед ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарт ланд-105 автомашиныг олгожээ.
Мөн түүнчлэн 2010 онд ТУЗ-ийн гишүүн С.Сумьяад эмчилгээний зардал болгож 43,6 сая төгрөгийг буцалтгүй тусламжаар, 2013 онд ТУЗ-ийн гишүүн Г.Цог-өрнөхөд 32,400 ам долларын буцалтгүй тусламж, 2014 онд Ерөнхий нягтлан Г.Шүрэнхишигт 25 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг тус тус өгсөн байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
653153
2 эможи
зочин
2023-12-04 11:28
Хувийн компани хэндээ юугаа өгөх нь МАНгаруудад ямар хамаа байнаа. Коммунизм руугаа орох гээд байгаа юм уу.
Злчин
2023-12-04 11:13
Пээ Өнөрөөгөөс илүүигэмт хэрэгтэн Монголд байдаг юм байна ш дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: