Д.Бат-Эрдэнэ: Миний Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг Д.Бат-Эрдэнэ: Миний Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Бат-Эрдэнэ: Миний Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг

2024 оны 1 сарын 09

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсгол 2023 оны 12 дугаар сард явагдаж, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "Миний Өмнөговийнхон бүгдээрээ надтай уулзаж байгаа. Тэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулах болов оо гэж ярьж байна. УИХ нь яагаад хүн айлгаж, байцаан шийтгэх маягтай болсон юм бэ. Ирэхгүй бол эрүүгийн хуулиар гэдэг, хүн айлгасан өнгө аястай байгаа юм. 

Намайг олны өмнө хулгайч худалч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй. Өмнөговийн хүмүүс надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энэ хүмүүс айдастай байна. Бүгд миний дүү нар, залуучууд, би сургаж явдаг.

Цогтцэций, Ханбогд гээд бүх нутагт Өмнөговийнхон алхах, малаа бэлчээх газаргүй байгаа. Тэгсэн ч Монголын хөгжилтэй холбоотой асуудал, цаашдаа би хамтраад, дэмжээд явна гэдэг хамт олон. Нэг экскаваторыг дөрвөн залуу хуваагаад хөрс хуулалтад оруулах болохгүй зүйл юу байгаа юм. Миний Өмнөговийнхон өөр юу хийх юм" хэмээн ярьсан билээ.

Тэгвэл түүний хэрэг өнөөдөр прокурор дээр явж байгаа юм.  

Шинжээчийн дүгнэлтээс харахад орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилохдоо хууль зөрчсөн байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ.

Түүнийг ажлаа өгснөөс хойш "Таватолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга таван удаа солигдсон байна. Тэдний дунд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үеэл болох нь тогтоогджээ. Б.Түвшинбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны гуравдугаар сарын 4-нөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт хоёр удаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллажээ. 

Түүнчлэн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хамаатан болох Ц.Цэцэг-Өлзий нь 2013 онд "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ. Үүнээс гадна түүний туслахаар ажиллаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2014-2020 он хүртэл зургаан жил "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
653174
7 эможи

Зочин
2024-01-11 13:53
Шоронд нь хурдан хийлдээ өөрийгөө загалмайлсан эцэг гээд бодчиж
Зочин
2024-01-10 23:45
Minii umnugovi geed aimgiig umchluud avchixsan umuu ene xulgaich!!
Зочин
2024-01-10 17:24
Энэ хулгайч ах худлаа шааж байнаа, өөрийг нь дагадаг хэдэн халтар хулгайч нар өмнөговийнхоныг төлөөлөхгүй ээ. нутаг усандаа нэр хүндгүй, нутгийн төлөв даруу ард түмний боломжийг хулгайлсан ийм худалч хулгайчид хэн ч дуртай байхав дээ. монгол улс хуульгүй, хууль үйлчилдэггүй, хулгайч нар хууль тогтоодог болохоор л ингэж пээдгэр байгаа болохоос хууль ёстой улсад аль хэдийн төрөл арилжих ял авчихсан байх бирдийн шуналаас өөр наад цаад өөрийн болоод үр хүүхэд нутаг усныхаа нэр бодох сөхөөхгүй баасны өт шиг амьтас хөөрхийс
Зочин
2024-01-10 07:24
Өмнөговийнхон энэ ахаасаа ичдэггүй юм уу? эсвэл бүгдээрээ ийм сонин юмнууд уу?
Зочин
2024-01-09 20:00
IIm l huniig songodog bna.
Зочин
2024-01-09 19:47
Өмнөговийхон гэж хэнийг хэлээд байгаан. Зөвхөн өөрт ашигтай найз нөхөд ах дүү хамаатан садантайгаа хамт хулгай хийж идчихээд өмнөговьчууд гнж хэлэх эрх чамд байхгүй шүү
Зочих
2024-01-09 17:24
Өмнө говийнхон аль эртний айхтар хулгайчууд гэж хөгшчүүд ярьдаг байж билээ
Zochin
2024-01-09 16:57
Duu naraa surgadag n unen surgaalaas n zursun duu nartaa honzognoj hariug n hatuuhan ugdug n unen tiim bolohoor duu nar n aigaaf bugsiig n buruu harj uilaad zuv harj ineegeed doloodog
Irgen
2024-01-09 16:54
Hahaha iim baijij hun mungutei bayan baidag yum shuu
Балдан
2023-12-05 10:18
Яг шудрага хүн мөн үү?
Зочин
2023-12-04 16:14
гуцна даа
keyboard_arrow_up