НОЦТОЙ: Ханбогд сумын 457.3 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай 38 компанид олгожээ НОЦТОЙ: Ханбогд сумын 457.3 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай 38 компанид олгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НОЦТОЙ: Ханбогд сумын 457.3 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай 38 компанид олгожээ

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд олгосон газар олголт хууль зөрчсөн эсэх асуудалд шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

Дүгнэлтэд Ханбогд сумын удирдлагууд иргэн, аж ахуйн нэгжид хууль бус газар олгосон болох нь тогтоогджээ.

Тухайлбал, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай 31 хуулийн этгээдэд 457.3 га газарт хууль бусаар газар олгосон нь илэрчээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га талбайд газар эзэмшүүлсэн зэрэг зөрчил илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдлаа. 

Өөрөөр хэлбэл, Ханбогд сумын 457.3 га газрыг гадаадын буюу Хятадын хөрөнгө оруулалттай 38 компани ААН-д олгожээ.

Тухалбал,

  1. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 7 га
  2. Синотрак хово транс ХХК /ГХО 100 хувь / - 10 га
  3. Эрхэт түнш ХХК - 5 га
  4. Галба Ус ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  5. Цагааналт эх жин ХХК /ГХО 100 хувь / - 9.1 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  6. Жэй Эс Би ХХК /ГХО 100 хувь / - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  7. Тив Транс ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3.8 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  8. Угтахбаян говь ХХК - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  9. Лилия гарден ХХК /БНХАУ-ын компани/ -10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  10. Фүжибит ХХК /Хувьцаа эзэмшигч нь Сингапурын компани/ - 13.6 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  11. Ийзи Транспорт ХХК /ГХО 100 хувь/ - 14.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  12. Силвер Титан интернейшнл /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  13. Качнис ложистик ХХК /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  14. Соронзонговь ХХК /ГХО 100 хувь/ - 20 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  15. Энгүүнболор хуяг ХХК /эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  16. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  17. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  18. Гүнхармагтай ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 8.3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  19. Эс Эм Эс Ти ХХК /ГХО, үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  20. Тэнгэр анд тэнгис ХХК /ГХО, эцсийн өмчлөгч Өвөрмонголын компани / - 1.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  21. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 3.5 га
  22. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 40 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  23. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 2 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  24. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 13 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  25. Өртөөчинтайж ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га
  26. Эркэ Монголиа ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га
  27. Сарт ухаа ХХК /ГХО/ - 2 га
  28. Их хүлгийн жолоо ХХК /ГХО, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 2 га
  29. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 9 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  30. Камелнис ложистик ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  31. Төмөр туурай ХХК /үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын компани/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  32. Коалюшн ложистик энд минералс ХХК /ГХО 100 хувь/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  33. Трейд инвестмэнт групп ХХК - 15 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  34. Цагаан овоо баялаг ХХК /ГХО/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  35. Грандговь суплай ХХК /ГХО/ - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  36. Жи Пи Жи Ди ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  37. Талын ургах наран /ГХО 100 хувь / - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  38. Кайтл Ринч ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653196
0 эможи

Зочин
2023-12-06 11:45
Шууд цуцлаач төр юмаа мэднээ хө наад хятадууд чинь тэр газар зарсан хүмүүстэйгээ л ярьнаа биз.. Бүх газраа эргүүлэн ав
Иргэн
2023-12-05 22:24
Удахгүй эх оронгүй, гишгэх газаргүй болох нь л дээ!!!
Зочин
2023-12-05 15:05
Өмнөговийн дарга нар,тэр тусмаа Ханбогдын дарга,даамал нар дэндүү тансаг,даам гарсан нөхдүүд байдаг.Эх орныхоо газрыг хятадуудад зарж баяжсан байна.ТЗ-ыг нь цуцалж,бүх хөрөнгийн хураах хэрэгтэй.Тэд одоо хөрөнгөө нуун далдлах юмаа хийж,хийсэн ч байгаа.
keyboard_arrow_up