Б.Энхбаяр: Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ Б.Энхбаяр: Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр Өмнөговь аймгийн газар олголтын асуудлыг хөндөв. Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Газар олгосон компаниудын захирал нь Монгол нэртэй хүн байгаа учир Монгол гэж ойлгоод байгаа юм байна. Нүүрсний хулгайтай холбоотой сонсголоор олон зүйл илчилж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ. Учир нь нэр нь Монгол, цаанаа нь дандаа гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн хувь хүн, хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудал тодорхой боллоо. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудал. Гэтэл хажууд сууж байгаа гишүүн “Энэ газрын асуудлыг ярьж яах гэж байгаа юм, нүүрсээ л ярья” гэх юм. Нүүрсний тээвэр, терминал гэсэн зориулалтаар Цагаан хадны орчмын газрыг яаж, хэнд зарсан бэ гэдэг асуудал яригдаад байна. Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарсан, өнгө мөнгө бүх зүйлээ худалдсан, хууль, шүүх үйлчилдэггүй газар болсны нотолгоо өнөөдөр харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэн даруй зогсоож, араг хэмжээ авах ёстой” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653201
3 эможи

Зочин
2023-12-06 11:36
ТӨР МИНЬ ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
Иргэн
2023-12-05 22:27
Энхбаяр сайдын ярьж байгаа яг зөв.
Монгол
2023-12-05 22:25
Энэ хуулиа мэддэггүй баяжихаа л боддог Засаг дарга нэртэй лалруудыг байцааж шоронд хий
keyboard_arrow_up