МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир ажлаа өгч, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир ажлаа өгч, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир ажлаа өгч, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа тул шинэ он гарахаас өмнө ажлаа өгөхөөр төлөвлөжээ. 

Тодруулбал,  Б.Мөнхтамир 2024 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс дэвшихээр намын удирдлагуудтайгаа тохирч, квотоо авсан гэх мэдээлэл бий. 

Түүний хувьд МАН-ын залуучуудын байгууллагуудаар дамжин шат ахисаар МИАТ компанийг гүйцэтгэх захирал болсон бол өдгөө УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байгаа бололтой.

Тэрбээр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдож байсан нэгэн. Товчхондоо тэрбээр МАН-ын угшилтай нэгэн.

Б.Мөнхтамир нь  МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2021 оны 10 дугаар сараас эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн бөгөөд Төрийн хэмнэлтийн хууль батлагдан гарсны дараа буюу 2022 оны зургаа болон долоодугаар сард Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 100 сая төгрөг төлж зар сурталчилгаа  хийлгэсэн гэх асуудалд нэр холбогдож олны шүүмжлэлийг дагуулж байсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653245
0 эможи

keyboard_arrow_up